Д.Нарангэрэл: 14 хоногт гадаад улсад байгаа Монголын 5 хүнд халдвар нэмэх гарсан


2020-04-29 12:12:12

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Мэдээллийн эхэнд ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл

"Өнгөрсөн 24 цагийн хугацаанд халдвар дэлхийн 213 улс, бүс нутагт бүртгэгдээд байна. Өнөөдрийн байдлаар дэлхийд нийт 3.1 сая хүн халдвар авч, 217.000 гаруй хүн нас баржээ. 1.9 сая хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.

ОХУ-д сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусийн 6.411 шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт халдвар авсан хүний тоо өчигдрийн байдлаар 93.000 боллоо. Нас баралт 72 нэмэгдсэн байна. 1100 хүн эдгэрч эмнэлгээс гарсан нь коронавирусийн халдвар бүртгэгсэнээс хойш хамгийн олон хүн эмнэлгээс эдгэрч гарсан өдөр болсон байна.

Шинэ халдварын 50 хувь нь Моксва хотод бүртгэгдсэн. Нийт бүртгэгдсэн өвчлөлийн 43 хувь нь шинж тэмдэггүй өвчитнүүд байжээ. Москва хотод өмнө нь халдвар аваад эдгэрээд гарсан хүний цусны сийвэнг16 өвчтөнд авч хийсэн байна. Энэ нь эмчилгээний сайн үр дүн өгсөн, ямра нэгэн сөрөг урвал өгөөгүй учраас ямар нэгэн хүнд өвчтөнд туслахын тулд сийвэнгээ хандивлахыг уриалсан байна.

ОХУ-ын Ерөнхийлөгч “Өвчлөл буураагүй. Дэгдэлт оргил үедээ хүрээгүй байна. Иймээс хөл хориог 5 сарын 12 хүртэл сунгаж, хатуу хөл хорионы дэглэмийг хүн болгон сахихыг анхааруулсан байна. Мөн 05 сард болох баярыг тэмдэглэхгүй, гадагшаа гарахгүй, айлд зочлохгүй байхыг анхааруулсан. Мөн тэрбээр “Дэлхийн II дайнаас хойш хамгийн хүнд нөхцөлд орж, коронавирус гэдэг дайсантай тэмцэж байна. Энэ тэмцэлд эмч, эмнэлгийн ажилтнууд гол цохилтыг өгч жинхэнэ фронт дээр бидний төлөө байлдаж байна. Иймээс хүн болгон хариуцлагатай байж бидний төлөө ажиллаж, халдварын эсрэг тэмцэж байгаа эмнэлгийн ажилчдын зөвлөмжийг зайлшгүй дагаж мөрдөх ёстой шүү” гэж анхааруулсан.

Манай орны хувьд ажиглалтад 735 хүн байна.

119 дугаарт 200 дуудлага ирсэн. Голдуу иргэдээса халдварын талаарх мэдээлэл, зөвлөгөө авсан байна. Тэр дундаа АНУ-аас 2, Швейдээс 2, ОХУ-аас 2, Солонгосоос 1, Францаас 1 хүн холбогдож, халдварын шинж тэмдгийн талаар мэдээлэл авсан байна.

Сүүлийн 14 хоногт гадаад улсаас Монголын 5 хүн халдвар нэмэх гарсан учраас эмчилгээ, оношлогооны талаар зөвлөгөө, мэдээлэл өгсөн” гэлээ.  

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү