Д.Нямхүү: ХӨСҮТ-өөс 80 хүнийг шилжүүлэн гаргалаа


2020-04-29 12:19:19

Хэдэн хүнд шинжилгээ хийж, хариу нь хэрхэн  гарсан талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдээлэл хийв.

Тэрбээр "2020.04.28-нд улсын хэмжээнд сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. ХӨСҮТ болон Дарханы лабораторид 315 хүний шинжилгээ хийлээ. Халдвар илрээгүй.

Үүнд:

ХӨСҮТ-д тусгаарлагдсан 112 хүн

Цэргийн төв эмнэлэгт тусгарлагдсан 2

Ажиглах байранд тусгаарлагдсан 25 хүний давтан шинжилгээнд халдвар илрээгүй.

Дорноговь аймгийн Замын-Үүд суманд тусгаарлагдсан 6

Sos медикал эмнэлэгт тусгаарлагдсан 1

Танадалтын зорилгоор цуглуулсан 110 сорьцонд халдвар илрээгүй байна.

ХӨСҮТ-ээс 80 хүнийг шилжүүлэн гаргалаа. Ажиглах байранд байсан 150 хүнийг гэрийн хяналтад гаргалаа. Дараагийн чартер нислэгээр ирэх иргэдийг хүлээн авахад бэлэн боллоо” гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү