COVID-19: Даавуун амны хаалт тоосонцроос 80-99 хувь хамгаалдгийг тогтоожээ


2020-04-30 10:11:02

Танадалт, судалгааныг тойм мэдээг хүргэж байна.

1. Харвард болон Массачусетсийн технологийн их сургуулийн судлаачид коронавирус хамрын хөндийн шүүрлийн эс, уушгины эс, гэдэсний шимэгдүүлэгч эсүүд илүү гэмтээдэг болохыг тогтоожээ. Энэхүү судалгаа нь коронавирусийн эсрэг үр дүнтэй эмийн бэлдмэл гаргахад ач холбогдолтой гэж эрдэмтэд үзэж байна.

2. Хятадын Жежян болон Шанхай их сургууль хамтран коронавируст халдварын зөөвөрлөгдөн ирсэн 482 тохиолдлын тархвар зүй ба эмнэл зүйн шинж тэмдгийг судалжээ. Судалгаагаар шинж тэмдэг илэрснээс хойш 0-23 өдөр, дунджаар 6 хоногийн дараа оношлогдсон байна. Халдвар авсан хүмүүсийн 65.8% халуурах, 48.1% ханиалгах, 12.2% ядарч сульдах, 10.4% хоолой өвдөх, 7.3% толгой өвдөх, 6.4% жихүүдэс хүрэх, 5.6% суулгах шинж тэмдэг илэрчээ.

3. АНУ-ын судлаачид даавуун амны хаалт (хөвөн, торгон даавуу) агаар дах аэрозолын тоосонцроос 80-99 хувь хамгаалдгийг тогтоожээ. Энэ нь зориулалтын амны хаалтаас дутуугүй шүүх чадвартайг харуулж байна.

4. Австрали улсад коронавируст халдварын хавьтлыг богино хугацаанд илрүүлэх ухаалаг утасны аппликэйшн нэвтрүүлжээ. Энэ аппликейшн “Bluetooth” ашиглан 1.5 метрийн зайд харилцагчдыг бүртгэж кодлоно. Халдвартай хэрэглэгчтэй 15 минутын хугацаанд ойр байсан бүх хавьтлыг автоматаар илрүүлэх боломжтой.

5. ДЭМБ коронавируст халдвар авч эдгэрсэн хүнд КОВИД-19-өөс хамгаалах эсрэг биет тогтдог тухай дүгнэлт яаран хийхээс түдгэлзэхийг уриалж, судалгааны дүн гартал дүгнэлт хийхгүй байх нь зүйтэй гэж мэдэгдлээ.

6. Эрдэмтэн судлаачид коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлж аль болох эмнэлэгт очихгүй байхыг зөвлөж байна.

7. АНУ-ын Өвчний хяналт, сэргийлэлтийн төвийн судалгаачид ариутгалын бодисоор гадаргууг халдваргүйжүүлж цэвэрлэхдээ зааврын дагуу, химийн бодистой холихгүй хэрэглэх, хамгаалах бээлий өмсөх, агааржуулалт сайн хийх, хүүхдээс хол байлгах шаардлагатайг зөвлөжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү