Д.Нарангэрэл: Өчигдөр ажиглалтаас 264 хүн гарлаа


2020-04-30 12:07:18

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Мэдээллийн эхэнд ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл

"Өнгөрсөн 24 цагийн хугацаанд халдвар дэлхийн 213 улс, бүс нутагт бүртгэгдээд байна. Өнөөдрийн байдлаар дэлхийд нийт 3.2 сая хүн халдвар авч, 227.000 гаруй хүн нас баржээ. 1.9 сая хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.

Манай улсын хувьд коронавирус халдварын зөөвөрлөгдөн орж ирсэн 38 тохиолдол бүртгэгдсэн. Үүнээс 10 нв эдгэрч эмнэлгээс гарч, дараагийн шатны хяналтад байгаа. 28 өвчтөн ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байна.

01 сарын 09-нөөс хойш улсын хэмжээнд 302 сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, 5310 хүнийг ажиглалт, тусгаарлалтад авсан. Өнөөдрийн байдлаар 466 хүн байна. 264 хүн өчигдөр ажиглалтаас гарлаа.

119 дугаар утсанд 183 дуудлага ирсэн. Япон, Швейд улсаас 3 хүн холбогдсон байн. Швейд улсаас эмнэлзүйн шинж тэмдэг, хэрэв коронавирус тусвал ямар хоолны дэглэм барих талаар зөвлөгөө авсан. Япон улсаас холбогдсон иргэн өвчнөөс сэргийлэх чиглэлээр тус улсад дэлгүүр, хоршоод 1.5-2 метрийн зай барих зөвлөмжийг ард иргэдийг сайн хэрэгжүүлж байна. Мөн тор, гутлын ул зэргийг ариутгаж, халдваргүйжүүлж байна. Энэ зөвлөмжийг иргэдэд өгөөрэй гэж хүссэн.

Иргэд олон нийтийн газар олноороо бөөгнөрч их явж байна. Тэр дундаа хүүхдүүд  амны хаалт зүүхгүй, нэг савнаас ус ундаа ууж байна иргэд мэдээлэл ирүүлсэн. Урин дулаан болсонтой холбоотой хүүхдүүд гадаа тоглож байгаа. Гэхдээ амны хаалтаа зүүх, нэг савнаас ус ундаа дамжуулан ууж болохгүй. Ковид 19 шүлсээр дамжин халдварлах эрсдэлтэй. Иймээс Эрүүл мэндийн яамнаас өгч байгаа зөвлөгөө мэдээллийг дагаарай” гэлээ.

Мөн тэрбээр "Дэлхийн дархлаажуулалтын 7 хоног болж байна. Дэлхий дахинд ковид халдварын улмаас 13 сая хүүхэд улаанбурхан, сахуу, халдварт саа зэрэг өвчний вакциныг авч чадахгүй, хомсдолд орж байна. Иймээс энэ өвчин дахин дэлгэрч эхэлж магадгүй. Тэр дундаа улаанбурхан өвчин дэлхийн олон орон, тэр дундаа Европын орнуудад дэгдэлт хэлбэрээр гарч байгаа. 2 жилийн өмнө улаанбурхан өвчнөөр 54.000 хүүхэд өвдөж, 132 нас барсан. Иймээс хүүхдээ улаанбурхан товлолын дархлаажуулалтад заавал хамруулаарай" гэлээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү