Д.Нямхүү: ХӨСҮТ-д 150 ор чөлөөллөө


2020-04-30 12:20:37

Хэдэн хүнд шинжилгээ хийж, хариу нь хэрхэн  гарсан талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдээлэл хийв.

Тэрбээр "2020.04.29-нд улсын хэмжээнд сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. ХӨСҮТ болон Дарханы лабораторид 163 хүний шинжилгээ хийлээ. Халдвар илрээгүй.

Үүнд:

  • ХӨСҮТ-д тусгаарлагдсан 12
  • Дорноговь аймагт тусгаарлагдсан 31 хүний давтан шинжилгээнд халдвар илрээгүй
  • Дорноговь аймгийн Замын-Үүд суманд тусгаарлагдсан 1
  • Танадалтын зорилгоор цуглуулсан 46 хүний сорьцонд халдвар илрээгүй.

Дархан-Уул аймгийн лабораторид Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн жолдооч, ажиглалтад байсан 43 хүний давтан шинжилгээнд халдвар илрээгүй.

Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 73 хүн байна. Бусдыг нь хоног өдрөөр нь хөөгөөд дамжуулан дараагийн шат руу шилжүүлж, ХӨСҮТ-д 150 ор чөлөөлөөд байна.

Өнөөдрөөс чартерийн нислэг эхнээсээ ирнэ.

ОХУ-ын оюутнуудын хувьд 20 хонолоо. Заримд нь 3 удаагийн давтан шинжилгээ хийлээ. Заримд нь онцолж үзсэн хүмүүстээ 4 удаагийн давтан шинжилгээ хийлээ. Коронавирус илрээгүй” гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү