Д.Нарангэрэл: Хил залгаа Буриадад халдвараар 27 хүн нэмж өвчиллөө


2020-05-18 12:08:00

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Мэдээллийн эхэнд ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл

"Өнгөрсөн 24 цагийн хугацаанд халдвар дэлхийн 216 улс, бүс нутагт бүртгэгдээд байна. Өнөөдрийн байдлаар дэлхийд нийт 4.8 сая хүн халдвар авч, 316.000 гаруй хүн нас баржээ. 2.6 сая хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс 44.000 хүний биеийн байдал хүнд байна.

Сүүлийн 24 цагт 95.000 хүн шинээр халдвар авч, 4000 гаруй хүн эндлээ. Энэ нь өмнөх өдрөөс халдвар авсан хүний тоо 14.000, эндсэн хүний тоо 600 гаруй тохиолдлоор буурсан үзүүлэлт юм.

ОХУ-д сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусийн 9.700 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Манай олон аймагтаа хил залгаа Буриадад өвчлөл 27-оор нэмэгдэж, нийт 892 болсон. Эрхүүд өвчлөл 30-аар нэмэгдэж, нийт 526 болсон бол Тувад 17 тохиолдол нэмэгдпэж, нийт 269 боллоо. Хил залгаа Сэлэнгэ, Дорнод, Булган, Увс, Хэнтий аймгийн иргэд сэрэмжтэй байж, бэлэн байдлаа хангаж, заавар зөвлөгөөг дагахыг онцгойлон анхааруулж байна.

Манай улсын хувьд ажиглалталд 1741 хүн байна. Ажиглах байранд 46 их эмч, 40 резидент эмч ажиллаж байна.

Тусгаарлах байранд архаг хууч өвчтэй эмнэлгийн тусламж  үйлчилгээ авч байгаа 133 иргэн байна. Өчигдөр орон нутгийн 14 галт тэргэнд 11 төмөр замын ажилчид ажиллаж, 4471 хүнд танадалт судалгаа хийлээ. Сэжигтэй тохиолдол илрээгүй байна.   

24 цагийн 119 дугаарт 166 иргэн хандаж, зөвлөгөө авсан. Шуурхай 119 апп-аар Солонгосоос 1, ОХУ-аас 1, Белги улсаас 1 иргэн холбогдож мэдээлэл авсан байна” гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү