А.Амбасэлмаа: Батлагдсан 4 тохиолдлын 3 нь оюутан


2020-05-18 13:20:02

Гадаад байгаа монголын 30 гаруй иргэн бий. Үүнээс нэг хүний биеийн байдал маш хүнд байгааг Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийн үеэр өгсөн юм.

Швейдэд байгаа Монголын иргэн халдвар авч, эрчимт эмчилгээний тасагт амьсгалын аппарат залгуулан байгаа аж. Тэрбээр уушгины 80 гаруй хувь нь ажиллагаагүй болсон талаар Д.Нарангэрэл онцоллоо. Халдвар авсан бусад 10 гаруй иргэний тухайд биеийн байдал хөнгөн, гэрээр тусгаарлагдан эмчлэгдэж байгаа аж.

Монгол Улсад батлагдсан сүүлийн 4 тохиолдлын талаар ХӨСҮТ-ийн Танадалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “340 цэргийн оюутныг татаж авсан. Үүний дараагаар шинжилгээ хийгээд 57 оюутнаас халдвар илэрсэн. Өчигдрийн батлагдсан тохиолдлын тухайд ХӨСҮТ-д ойрын хавьтлаар тусгаарлагдсан байсан.

ОХУ-аас оюутан болон иргэдээ татан оруулсан. Тэдгээрээс 119 хүнийг Орхон аймагт тусгаарласан. 135 хүнийг Дархан-Уул аймагт тусгаарласан. Мөн Сэлэнгэ аймагт 20 орчим хүнийг, Төв аймагт 132 хүнийг тусгаарласан. Нийт 400 гаруй хүн ОХУ-ын хилээр орж ирсэн.

Орхон аймагт тусгаарласан 119 хүний шинжилгээг өчигдөр Дархан-Уул аймгийн лабораторид хийсэн. Ингээд ХӨСҮТ-д давхар шинжилгээг баталгаажуулсан. Ингэхэд Орхон аймагт тусгаарлагдсан байсан 2 хүний шинжилгээний хариу баталгаажсан. Энэ 2 тохиолдлын тухайд оюутнууд.

Дархан-Уул аймагт тусгаарлагдсан 1 тохиолдол мөн батлагдсан. Мөн оюутан. Өөрөөр хэлбэл шинээр батлагдсан 4 тохиолдлын 3 нь оюутан.

Ер нь ОХУ-аас орж ирсэн 40 хүнд коронавирус илэрсэн гэсэн үг. Үүний 80 орчим хувь нь оюутнууд.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү