Д.Нарангэрэл: Коронавирусийн халдвараар 5 сая хүн өвчлөөд байна


2020-05-21 12:08:23

 

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Мэдээллийн эхэнд ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл

"Өнгөрсөн 24 цагийн хугацаанд халдвар дэлхийн 216 улс, бүс нутагт бүртгэгдээд байна. Өнөөдрийн байдлаар дэлхийд нийт 5.0 сая хүн халдвар авч, 329.000 гаруй хүн нас баржээ. 11 хоногийн өмнө буюу 05 сарын 09-нд халдварын улмаас 4 сая хүн өвчилсөн талаар мэдээлж байсан бол өнөөдөр 5 сая болж өслөө. 2.7 сая хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. 45.000 гаруй хүний биеийн байдал маш хүнд байна.

Сүүлийн 24 цагт 96.000 хүн шинээр халдвар авч, 4000 гаруй хүн нас барсан байна. Энэ өвчлөл 4-5 оронлд голомтлон эрчтэй тархаж байна. Түүний нэг болох ОХУ-д сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусийн 8.764 шинэ тохиолдол бүртгэгдсжн байна.

Манай улстай хил залгаа Буриадад өвчлөл 42, Эрхүүд 48, Тува 56 тохиолдол нэмэгдэж, өвчлөл эрчтэй тархаж байна.

Орон нутгийн чиглэлийн 13 галт тэргэнд 3895 хүнд танадалт судалгаа хийсэн. Сэжигтэй тохиолдол илрээгүй байна.

24 цагийн хугацаанд 47 хүн ажиглалтад шинээр орсон. Нийт 1962 хүн ажиглалтад байна.

24 цагийн 119 дугаарын утсанд 242 дуудлага ирсэн. Шуурхай 119 апп-аар 20 дуудлага ирсэн. АНУ, Казахстан, ОХУ, Швейд зэрэг 4 орноос 10 монгол хүн холбогдож мэдээлэл, зөвлөгөө авсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү