О.Ариунтуяа: Нас баралт ОХУ-д 1, Герман 4.5, Бразилд 6, Италид 14 хувьтай байна


2020-05-21 12:25:17

ДЭМБ-ын ажилтан О.Ариунтуяа мэдээлэл өгөв.

Тэрбээр “05 сарын 18-19-нд ДЭМБ-ын 73 дугаар чуулга уулзалт үр дүнтэй болж өндөрлөлөө. Энэ чуулга уулзалтаар Засгийн газрын 130 улс орны тэргүүнүүд оролцсон. 4 чухал зүйлийг баталлаа.

  1. Ковид 19 цар тахалтай тэмцэхэд зайлшгүй шаардлагатай эрүүл мэндийн технилогийн хангамж, хүртээмжийг тэгш хуваарилах
  2. Оюуны өмчийн эрхтэй холбоотой заалтуудыг багтаасан олон улсын холбогдох гэрээг дагаж мөрдөх
  3. Цар тахлын тархалтыг зогсоохын тулд ковид 19 вакциныг дэлхийн эрүүл мэндэд тусгай ангилалд оруулах
  4. Хувийн хэвшил Засгийн газрын санхүүжилтээр судалгаа, бүтээн байгуулалтыг дэмжих хамтран ажиллах ёстой гэдэгт бүх улс орны тэргүүнүүд санал нэгдсэн байна.

Сүүлийн 24 цагт халдвар ОХУ-д 3 хувиар,  Бразилд 5 хувиар, АНУ, Их Британид 1 хувиар нэмэгджээ.

Нас баралт ОХУ-д 1, Герман 4.5, Бразилд 6, Италид 14 хувьтай байна.

ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн ихэнх орнуудад тархалт буурах хандлагатай байна. Камбуж, Лаус улсад 36 хоногийн турш халдвар шинээр гараагүй байна. Вьетнамд 10 хоногийн турш тохиолдол бүртгэгдээгүй. Тус улс хөл хорионы хязгаарлах арга хэмжээгээ цуцалсан байна.

Япон, Малайзад шинэ тохиолдлын тоо буурч байгаа бол Сингапурт ихэнх тохиолдол нь гадаад ажилчдын дотуур байрны голомтоос байсан. Солонгост шинэ тохиолдлын тоо мөн буурч байна.

05 сарын 11-17-нд Хубэй мужид 1.5 сая хүнд тест хийснээс шинж тэмдэггүй тохиолдлын тоо 1 сая бүртгэгджээ.

Хүүхдүүдэд хам шинжтэй олон эрхтэн тогтолцооны хүндрэл бүртгэгдэж байна. Италид 1-4 сарын хугацаанд энэ хам шинжийн тохиолдол 30 дахин нэмэгдсэн. АНУ-ын 14 мужид 200 гаруй тохиолдол 3 нас баралт, Франц, Их Британид 230 гаруй тохиолдол, 2 нас баралт бүртгэгдсэн.

ДЭМБ-аас энэ хам шинжийн тохиолдлын тодорхойлолт, мөн бүртгэлийн маягтыг гаргасан. Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв болон үйл явц суурилсан танадалтаар энэ хам шинжийг манай улс бүртгэж эхэлсэн” гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү