COVID-19: Хүүхдэд дараах шинж тэмдэг илэрвэл яаралтай эмнэлэгт хандахыг сануулж байна


2020-05-21 17:31:54

Коронавируст халдвар (COVID-19)-тай бага болон өсвөр насны хүүхдэд тохиолдох Олон эрхтэн тогтолцооны үрэвслийн хамшинж (ОЭТҮХШ)-ийн талаарх зөвлөмж

Сүүлийн үед Европ, Хойд Америкийн зарим оронд олон эрхтэн тогтолцооны үрэвслийн хамшинжийн хүнд тохиолдол хүүхдүүдийн дунд бүртгэгдэж байна. Эдгээр хүүхдийн ихэнхэд коронавирус илэрсэн байна. Иймд ДЭМБ-аас хүүхдэд дараах шинж тэмдэг илэрвэл яаралтай эрүүл мэндийн байгууллагад хандахыг зөвлөж байна. Үүнд:

• 3-аас дээш хоног халуурах
• Биеэр тууралт гарах
• Нүд улайх (идээт бус коньюкативит)
• Арьс, салстын үрэвсэл (ам, гар, хөл)
• Ходоод, гэдэсний цочмог хямрал (суулгах, бөөлжих, хэвлийгээр өвдөх)
• COVID-19 батлагдсан хүнтэй ойр байсан
• Хүүхэд идэвхгүй болох, унтаарах, сэрж чадахгүй байх

Эдгээр шинж тэмдэг илэрвэл 119, 8008-6829 дугаарын утсанд яаралтай хандах

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү