Д.Нарангэрэл: Монгол Улсын хүн амын дунд халдвар тархах маш өндөр эрсдэлтэй гэж дүгнэсэн


2020-05-22 12:07:35

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Мэдээллийн эхэнд ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл

"Өнгөрсөн 24 цагийн хугацаанд халдвар дэлхийн 216 улс, бүс нутагт бүртгэгдээд байна. Өнөөдрийн байдлаар дэлхийд нийт 5.1 сая хүн халдвар авч, 333.000 гаруй хүн нас баржээ. Сүүлийн 24 цагт 103.000 хүн шинээр халдвар авч, 4000 гаруй хүн нас барсан байна.

ОХУ-д сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусийн 8.843 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. Манай улстай хил залгаа Буриад 27, Эрхүүд 34, Тувад 44 тохиолдол шинээр бүртгэгдсэн байна. Иймээс хил залгаа Увс, Сэлэнгэ, Хөвсгөл, Дорнод аймгийн иргэд онцгой анхааралтай байж, мэргэжлийн байгууллагаас өгч байгаа зөвлөгөөг дагахыг сануулж байна.

Орон нутгийн 15 чиглэлийн галт тэргэнд 4.425 хүнд танадалт судалгаа хийлээ. Сэжигтэй тохиолдол илрээгүй байна.

Сүүлийн 24 цагт 3 хүн шинээр ажиглалтад орж, 314 хүн тусгаарлах байрнаас гарч, гэрийн хяналтал шилжлээ. Одоо тусгаарлах байранд 1651 хүн байна.

Коронавирус халдварын эрсдлийн 8 дахь үнэлгээг хийлээ. 8 байгууллагын 26 мэргэжилтний төлөөлөл оролцсон. Энэ үнэлгээгээр коронавирусийн халдвар Монгол Улсын хүн амын дунд тархах маш өндөр эрсдэлтэй гэж үнэлэгдсэн.  

24 цагийн 119 дугаарын утсанд 224 дуудлага ирсэн. Шуурхай 119 апп-аар 21 дуудлага ирсэнээс АНУ, Швейд, Австри, ОХУ, Белги, Испани, Иран, Ирак улсаас Монголын 10 иргэн холбогдож мэдээлэл, зөвлөгөө авсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү