Д.Нямхүү: Цэргийн 1 оюутнаас халдвар илэрлээ


2020-05-22 12:30:38

Хэдэн хүнд шинжилгээ хийж, хариу нь хэрхэн  гарсан талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдээлэл хийв.

Тэрбээр "2020.05.21-нд ХӨСҮТ, ЗӨСҮТ-ийн болон Дарханы лабораторид 403 хүний шинжилгээ хийлээ. Үүнээс 402-т нь халдвар илрээгүй.

Харин 1-нд коронавирус илэрлээ. Энэ нь ХӨСҮТ-д тусгаарлагдсан 48 хүний шинжилгээний 1-ээс нь ийм хариу гарлаа. 2020.05.13-нд ОХУ-аас ирсэн цэргийн оюутан. Эдгээр оюутнуудаас 55-аас нь халдвар илэрсэн байсан. Ингээд нэмэгдээд 57 оюутнаас халдвар илэрлээ.

Танадалтын зорилгоор 13-нд шинжилгээ хийхэд халдвар илрээгүй.

Өнөөдөр 2 хүн эдгэрч, ХӨСҮТ-өөс дараагийн шатны хяналтад шилжлээ. Эмчлэгдэж байгаа хүмүүсийн хугацаа 30-40 хоног байна. Дээд тал нь 55-56 хонож, эмчлэгдсэн тохиолдол бий.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү