Э.Оюунсүрэн: Нийгмийн сүлжээг их ашиглах тусам сэтгэл түгших хам шинж өндөр байгааг эрдэмтэд тогтоожээ


2020-05-22 13:27:05

Коронавирустай холбоотой шинжилгээ, судалгааны ажил хэрхэн хийгдэж байгаа талаар ЭМЯ-ны Шинжлэх ухаан технилогийн зөвлөлийн нарийн бичгийн дарга Э.Оюунсүрэн мэдээлэл өглөө.

Тэрбээр “Дэлхийн дахинд коронавирусийн халдвартай холбоотой судалгаа, шинжилгээний ажлууд эрчимжсээр байна. ДЭМБ-ын мэдээлж байгаагаар 05 сарын 20-ны байдлаар ковид 19-ийн халдвартай холбоотой нийт 20.275 эрэдм шинжилгээ, судалгааны өгүүлэл хэвлэгдсэн байна.

Одоогийн байдлаар далхин дахинд нийт 120 эрлдэм шинжилгээний байгууллага хамтарсан судалгаанууд, вакцин бүтээх судалгааны ажил, 1621 эмнэлзүйн туршилт судалгаа хийгдэж байна.

ДЭМБ-аас дэлхий дахинд хийгдэж байгаа 120 гаруй вакцин бүтээх,  судалгаа шинжилгээний ажлыг 5 шалгуураар эрэмбэлэн дүгнэх болно гэдгээ албан ёсоор мэдээлсэн. Үүнд

  1. Аюулгүй байдал буюу вакцин хийлгэсэн иргэдийн бие махбодид сөрөг нөлөө үзүүлж байгаа эсэх
  2. Үр дүн буюу коронавирусээс хамгаалах үр дүнтэй  дархлаажуулалт хүний биед үүсэж байгаа эсэх
  3. Тогтвортой байдал буюу энгийн хадгалах орчинд вакцин чанараа алдахгүй тогтвортой байгаа эсэх
  4. Вакцин хийлгэх явц буюу хэдэн удаа, ямар хэмжээгээр хийлгэх шаардлагатай
  5. Вакцин их хэмжээгээр үйллдвэрлэх, түгээх чадвартай зэрэг шалгууруудыг өнөөдрийн байдлаар тавиад байна.

Судалгааны үр дүнгүүдийн талаар тоймлон хүргэхэд

Их Британи, АНУ, Итали улсын эрдэмтэд 7-17 насны хүүхдүүдийн дунд коронавирусийн халдвартай холбоотой олон эрхтэн тогтолцооны үрэвслийн хам шинж илэрсэн талаар мэдээлсэн байна. Үүнд:

  • Биеэр битүү тууралт үүсэх
  • Хүзүү болон хоолойн булчирхай цочих
  • Халуурах зэрэг шинж тэмдэгүүд эдгээр хүүхдэд илэрсэн.

Эрдэмтэд энэ нь коронавирусийн халдвар авснаас хэдэн 7 хоногийн дараа илэрч буй удааширсан хариу үйлдэл байж болно гэж үзсэн.

Коронавирусийн халдвар авсан 114 жирэмсэн эмэгтэйг оролцуулан 18 судалгааны ажил хийгдсэн. Халдварын улмаас эдгээр эмэгтэйчүүдийн 91 хувь нь хийсвэр хагалгаагаар төрсөн бол 21.3 хувь хугацаанаасаа өмнө буюу дутуу тарсан боловч нярай эсэн мэнд байна.

Коронавирусийн халдвар эхээс урагт халдварласан тохиолдол бүртгэгдээгүй боловч төрсөний дараах халдвараас сэргийлэх үүднээс нярайг  эхээс тусгаарлахыг эрдэмтэд зөвлөж байна.

Хятадын их сургуулийн судлаачид халдвар авсан 1576 иргэдийн дунд хийгдсэн 7 төрлийн судалгаанд дүн шинжилгээ  хийсэн. Эдгээр өвчитнүүдийн

  • 21.1 хувь нь цусны даралт ихсэх
  • 9.7 хувь нь чихрийн шижин   
  • 8.4 хувь нь зүрх судасны өвчин
  • 1.5 хувь нь амьсгалын архаг өвчтэй байсан байна.

Коронавирусийн халдвар авсны улмаас биеийн байдал хүндрэх магадлал

  • Цусны даралт ихдэлттэй өвчитнүүдийн дунд 2.4 дахин их
  • Амьсгалын архаг хууч өвчтэй хүмүүсийн дунд 2.5 дахин их
  • Зүрх судасны өвчтэй хүмүүсийн дунд 3.4 дахин их байна гэдгийг нотолжээ.

Ирак улсад нийгмийн сүлжээг коронавирусийн тархалттай холбоотойгоор ард иргэдийн сэтгэцийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байгааг судалсан байна. Тус улсад ард иргэдийн дунд сэтгэл түгшилт үүсгэж байсан хамгийн түгээмэл нийгмийн сүлжээ нь facebooк байжээ. Өдөрт нийгмийн сүлжээ ашигласан хугацаа  их байх тусам тухайн иргэн сэтгэл түгших хам шинж маш өндөр магадлалтай байгааг эрдэмтэд тогтоожээ” гэлээ.  

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү