Д.Нямхүү: 7 оюутнаас халдвар илэрч, нийт тохиолдол 148 боллоо


2020-05-27 12:25:45

Хэдэн хүнд шинжилгээ хийж, хариу нь хэрхэн  гарсан талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдээлэл хийв.

Тэрбээр "2020.05.26-нд ХӨСҮТ болон Дарханы лабораторид 248 хүний шинжилгээ хийлээ. Үүний 241-д нь халдвар илрээгүй. Үүнд

  • ХӨСҮТ-д тусгаарлагдсан 6 хүн
  • Ажиглах байранд тусгаарлагдсан 171 хүн
  • Танадалтын зорилгоор цуглуулсан 8 сорьц
  • Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 17 жолооч
  • Орхон аймагт тусгаарлагдсан 46 хүний давтан шинжилгээ хийхэд халдвар илрээгүй.  

Харин 7 хүнд коронавирус илэрлээ. 2020.05.26-нд Моксва-Улаанбаатарын онгоцоор ирсэн ХӨСҮТ-д тусгаарлагдсан байсан 6 хүнээс халдвар илэрсэн. Бүгд оюутан. Мөн 2020.05.13-нд ОХУ-аас цэргийн онгоцоор ирсэн оюутны давтан шинжилгээнд халдвар илэрлээ. Цэргийн оюутны тухайд 14 дэх хоног дээрээ халдвар илэрлээ.

6 хүн эдгэрч, эмнэлгээс гарч, сувилалд шилжиж байна. 14 хоногийн эмчилгээ хийгдэн гарч байгаа цэргийн сургуулийн оюутнууд байна.

Монгол Улсад батлагдсан тохиолдол 148 боллоо. Үүнээс эдгэрсэн 43, эмчилгээнд 105 хүн байна. Биеийн байдлын тухайд хөнгөн 100, хүндэвтэр5 хүн байна" гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү