Д.Нарангэрэл: Гадаадаас 15 иргэн холбогдож зөвлөгөө авсан


2020-05-28 12:05:14

 

 Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Мэдээллийн эхэнд ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл

"Өнгөрсөн 24 цагийн хугацаанд халдвар дэлхийн 216 улс, бүс нутагт бүртгэгдээд байна. Өнөөдрийн байдлаар дэлхийд нийт 5.7 сая хүн халдвар авч, 356.000 гаруй хүн нас баржээ. Сүүлийн 24 цагт 101.000 хүн өвчилж, 5000 гаруй хүн нас барсан байна. Энэ нь өвчлөл өмнөх өдрийнхөөс 209.000  нэмэгдсэн үзүүлэлт юм.

ОХУ-д сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусийн 8.343 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. Манай улстай хил залгаа Буриад, Эрхүү, Тувад 58-70 тохиолдол шинээр бүртгэгдсэн байна. Иймээс хил залгаа Увс, Сэлэнгэ, Хөвсгөл, Дорнод аймгийн иргэд онцгой анхааралтай байж, мэргэжлийн байгууллагаас өгч байгаа зөвлөгөөг дагахыг сануулж байна.

Манай улсын хувьд 383 хүн ажиглалтад шинээр орлоо. 2 хүн тусгаарлах байрнаас гарч, гэрийн хяналтад шилжлээ. Одоо 1635 хүн ажиглалтад байна.

Орон нутгийн 14 чиглэлийн галт тэргэнд 4.343 хүнд танадалт судалгаа хийлээ. Сэжигтэй тохиолдол илрээгүй байна.

24 цагийн 119 дугаарын утсанд 228 дуудлага ирсэн. Шуурхай 119 апп-аар Франц, Швейд, Англи, АНУ, Чех, Итали, Герман, ОХУ-аас Монголын 15 иргэн холбогдож мэдээлэл, зөвлөгөө авсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү