А.Амбасэлмаа: 161 тохиолдлын 82 хувь нь ОХУ-аас зөөвөрлөгдөн ирсэн


2020-05-28 14:26:27

ХӨСҮТ-ийн танадалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлэл өглөө.

Тэрбээр “Монгол Улс боломжийнхоо хэрээр гадаадад байгаа иргэдээ татан авч байна. Цар тахлын үед халвараас сэргийлэх асуудалд онцгой анхаарах хэрэгтэй. Тэр дундаа манай улс дотооддоо халдвар тархаагүй амжилттай яваа үед урьдчилан сэргийлэх арга хэмжээ туйлын чухал.

ОХУ-д өвчлөл тархац ихтэй байна. Хилийн нэвтрэх цэгүүдийн цаана байгаа буюу манайтай хиллэдэг хотуудад өвчлөл өндөр байна. Мөн томоохон хотуудад өвчлөл өндөр байна. Энэ томоохон хотуудад оюутан, сурагчид их байна.

Өнөөдрийн байдлаар батлагдсан 161 тохиолдлын 82 хувь нь ОХУ-аас зөөвөрлөгдөж ирсэн. Үлдсэн нь 9 улсаас зөөвөрлөгдөн ирсэн тохиолдол байна.

Алтанбулагийн боомтоор ихэвчлэн оюутнууд, иргэдийг татан авч байна. Өнөөдрийн байдлаар нийтдээ 2000 орчим хүнийг татан авсан, энэ хилээр. Сүүлийн батлагдсан тохиолдлуудын 75 хувь нь Алтанбулагийн боомтоор орж ирсэн. Гэхдээ энэ тоо эцэслэгдэх болоогүй.

Өнөөдөр орж ирсэн 235 хүнийг шинжилгээнд хамруулж байна. ОХУ-аас өвчлөл зөөвөрлөгдөх эрсдэл маш өндөр байна.

Эхнээсээ Эрүүл мэндийн яам, Засгийн газар, УОК зөв зохион байгуулалттай байсны үр дүнд дотооддоо халдвар тархсангүй. Мөн иргэдээ шат дараатай татан авах ажиллагааг зохион байгуулж байна.

Гэхдээ ОХУ-аас 2 өдрийн дотор 500 гаруй хүн орж ирж байна. Энэ бүхэнд эрүүл мэндийн байгууллагын эмч, мэргэжилтнүүд, цэрэг, цагдаа, хил, гааль, онцгой байдал гээд төрийн албан хаагчид ажиллаж байна. Энэ хүмүүс халдвараас сэргийлэх дэглэмийг цаг тухай бүрт нь сэрэмжлүүлж, анхааруулж байхгүй бол эрсдэл маш өндөр байна" гэлээ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү