Д.Нямхүү: 1 оюутан эдгэрч ХӨСҮТ-өөс гарлаа


2020-05-30 12:26:39

Хэдэн хүнд шинжилгээ хийж, хариу нь хэрхэн  гарсан талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдээлэл хийв.

Тэрбээр "2020.05.29-нд ХӨСҮТ болон Дарханы лабораторид 47 хүний шинжилгээ хийлээ. Халдвар илрээгүй.

Сайн мэдээ байна. Өнөөдөр 1 хүн эдгэрч ХӨСҮТ-өөс гарч, сувилал руу шилжлээ. 48 хоног эмчлэгдсэн оюутан байна.

Монгол Улсын хэмжээнд батлагдсаэн 179 тохиолдол байна. Үүнээс эдгэрч гарсан 44 боллоо. 135 хүн эмчлэгдэж байна. Үүний 115 хүний бие нь хөнгөн, 10 хүн нь хүндэвтэр байна.  ХӨСҮТ-д 165 хүн байна" гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү