Э.Галбадрах: Вакцин гартал иргэд тайвширч, хараа хяналтаа сулруулж болохгүй


2020-05-30 12:51:56

 

Эрүүл мэндийн яамны харьяа байгууллагууд цар тахлын үеийн эмнэлгийн бэлэн байдал, хариу арга хэмжээг хэрхэн хангасан талаар Гэмтэл согог судлалын үндэсний төвийн дарга Э.Галбадрах мэдээлэл өглөө.

Тэрбээр “УОК, Засгийн газар, Эрүүл мэндийн сайдын өгсөн үүргийн дагуу Гэмтэл согог судлалын үндэсний төв бэлэн байдлаа ханган ажиллаж байна. Цэргийн төв эмнэлгийг ковид 19 халдварын тусгаарлалт, эмчилгээтэй холбоотойгоор сулласан. Үүнтэй холбоотойгоор цэргийн төв эмнэлэг дээр хүлээж авдаг байсан  халуун, хүйтэн зэвсгийн гэмтлийг 02 сараас хойш ГССҮТ-д хүлээн авч, тусламж үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна.

2020.02 сараас өндөржүүлсэн бэлэн байдлыг ханган ажиллаж, энэ хүрээнд тохиолдлын удирдлагын тогтолцоогоо бүрэн идэвхжүүлж, 5 мэргэжлийн ангитайгаар нийт 137 хүний бүрэлдэхүүнтэй бэлэн байдлыг ханган ажиллаж байна.

Халдвар илэрсэн тохиолдолд эмнэлэг дотроо хэсэгчилсэн болон бүтэн тусгаарлалтыг хэрхэн хийх зураг, төлөвлөгөөгөө гарган бүх тасаг, нэгжүүдэд байрлуулсан. Үүнтэй холбоотой халдвар илэрвэл 50 ортой тусгаарлах тасгийг тохижуулж, тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг хангасан.

Үйлчлүүлэгч, эмчлүүлэгчдийн нягралыг багасгах, тэдэнд заавар, зөвлөмж өгөхийн тулд 02 сараас эхлэн 24 цагийн хугацаанд резитенд эмч, тасгийн эмч нар хүлээн авах тасаг дээр ажиллаж, халуун үзэх, гар ариутгаж байна. Мөн холбогдох байгууллагаас гаргасан заавар зөвлөмжийг өгч байна.

Хөл хорио тогтоосонтой холбоотойгоор 21 аймгийн эмч нартай цахимаар холбогдож, гэмтлийн үеийн мэс заслын бус эмчилгээ, оношлогоо, зөвлөгөөг өгч, бэлэн байдлыг хангаж ажиллаж байна.

Эрүүл мэндийн ажилчдаа халдвараас хамгаалах чиглэлээр хамгаалах хувцасыг хэрхэн өмсөх, хэрхэн тайлах, халдвартай үйлчлүүлэгчтэй хэрхэн харьцах талаар ЗӨСҮТ болон ХӨСҮТ-өөс мэргэжлийн эмч, ажилчдыг авчирч 12 сургалтыг зохион байгуулсан. Үүнд давхардсан тоогоор 800 гаруй эмнэлгийн ажилтан хамрагдсан.  

Халдварын үед эмнэлгийн ажилчдын сэтгэл зүйн бэлэн байдал хамгийн чухал асуудал. Иймээс сэтгэл зүйн зөвлөгөө, зөвлөмжийг байнга өгч ажиллаж байна.

Мөн орчны халдваргүйжүүлэлт маш чухал. Манай эмнэлэг нийт 18.000 гаруй метр/квадрат талбайтай. Зохих журмын дагуу халдваргүйжүүлэлт, ариутгал хийж байна.

Эмнэлгийн хамгаалах хэрэгсэл болон бусад нөөцийг хангасан. Тодруулбал, халдвар илэрсэн тохиолдолд сарын нөөц бий.

Монгол Улсад гаднаас зөөвлөрлөгдсөн халдвар бүртгэгдсэнэээс хойш 5 сарын хугацаанд иргэлд хөл хорионд орж, осол гэмтлийн тоо буурсан. Гэтэл 5 сар гарснаас хойш осол гэмтлийн тоо нэмэгдэж эхэллээ. Иймээс иргэддээ хандаж хэлэхэд, анхаарал сэрэмжээ бууруулахгүй байхыг анхааруулж байна. Ковид 19 халдварын аюул холдох болоогүй байна. Халдварын эсрэг вакцин гартал иргэд маань тайвшрах болоогүй. Иймээс зуны дэлгэр цаг ирж, иргэд аялал зугаалгаар явах нь нэмэгддэг. Энэ хэрээр осол гэмтэл ихэсдэг. Иймээс хараа хяналтаа сайжруулахыг хүсч байна” гэлээ.   

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү