Д.Нямхүү: Халдварын тохиолдол 6-аар нэмэгдэж, нийт 185 боллоо


2020-06-01 12:29:20

 

Хэдэн хүнд шинжилгээ хийж, хариу нь хэрхэн  гарсан талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдээлэл хийв.

Тэрбээр "2020.05.31-нд ХӨСҮТ болон Дарханы лабораторид 371 хүний шинжилгээ хийлээ. Үүнээс 365 хүний шинжилгээнд халдвар илрээгүй.

Харин тусгаарлагдсан 6 хүний давтан шинжилгээнээс халдвар илэрлээ. Энэ нь 2020.05.13-нд ОХУ-аас цэргийн онгоцоор ирсэн 340 оюутанд давтан шинжилгээ хийхэд халдвар илэрлээ. 18 хоногийн дараагийн давтан шинжилгээгээр халдвар илэрлээ.

Нийт батлагдсан тохиолдол 185 боллоо. Үүнээс эдгэрч гарсан 44 хүн байна. Эмчлэгдэж  байгаа 141 хүн байна. Биеийн байдлын хувьд 118 хүн нь хөнгөн, 23 нь хүндэвтэр байна” гэлээ.  

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү