ХӨСҮТ 3 дахь лабораторио нээжээ


2020-06-03 19:34:56

ХӨСҮТ өнөөдөр 3 дахь лабораторио нээжээ. Энэ талаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл өөрийн нүүр номондоо "А.Амбасэлмаа доктор маань коронавирусын халдвартай өвчтнүүдийн тархвар болон эмнэлзүйн онцлогийн талаар танилцууллаа. Манай өвчтнүүд дээд тал нь 52, доод тал нь 14 хоног эмчлэгдэж байна. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ 15537 хүнд шинжилгээ хийжээ. 44 хүнийг эмчилж гаргаад байна.

Сайхан мэдээ: ХӨСҮТ маань өнөөдөр 3 дахь лаборатороо нээлээ. Энгийнээр тайлбарлавал энэ лаборатори тухайн хүн коронавирусээр өвдөөд эдгэж үү, дархлал тогтож уу, дархлааны хариу урвал нь ямар байна. Энэ бүхнийг тодорхойлох боломжтой боллоо. Амбу дарга маань тусгаарлах хугацааг 21 хоног болгох санал УОКомисст оруулж батлуулсан нь ямар оновчтой шийдвэр байсанд баярлаж байгаагаа илэрхийлж байлаа. Энэ мундаг хүн хүн амын дунд халдвар гарахаас сэргийлэн санаа зовж буй мэргэжлийн олон хүний нэг билээ. Доктор маань 18 дахь хоногт халдвар илэрсэн явдалд санаа зовнижээ. 3 дахь лабортори олон зүйлийг тодорхой болгоно хэмээн ХӨСҮТ-ийнхэн маань баяртай байна" гэжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү