Д.Нарангэрэл:Өдөрт 100.000 орчим хүн өвчилж, 3000-4000 гаруй хүн нас барж байна


2020-06-04 12:05:08

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Мэдээллийн эхэнд ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл

"Өнгөрсөн 24 цагийн хугацаанд халдвар дэлхийн 216 улс, бүс нутагт бүртгэгдээд байна. Өнөөдрийн байдлаар дэлхийд нийт 6.5 сая хүн халдвар авч, 386.000 гаруй хүн нас баржээ.

05 сарын 30-нд коронавиурсийн халдвараар өвчилсөн хүний тоо 6 сая хүрлээ гэж байсан 5-хан хоногийн хугацаанд 6.5 сая болж нэмэгдлээ. Өдөрт 100.000 орчим хүн өвчилж, 3000-4000 гаруй хүн нас барж байна гэсэн үг.

ОХУ-д сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусийн 8.536 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. Манай улстай хил залгаа Буриад, Эрхүү, Тувад өвчлөл өмнөх өдрөөс 24-120 тохиолдлоор нэмэгдсэн. Эрхүү хотод 120 хүн шинээр өвчилсөн бол Тувад 60 хүн шинээр өвчиллөө. Иймээс хил залгаа Увс, Сэлэнгэ, Хөвсгөл, Дорнод аймгийн иргэд онцгой анхааралтай байж, мэргэжлийн байгууллагаас өгч байгаа зөвлөгөөг дагахыг сануулж байна.

Манай улсын хувьд 1 хүн ажиглалтад шинээр орж, нийт 180 хүн ажиглалтад байна.

Орон нутгийн 14 чиглэлийн галт тэргэнд 5.000 хүнд танадалт судалгаа хийлээ. Сэжигтэй тохиолдол илрээгүй байна.

24 цагийн 119 дугаарын утсанд 300 дуудлага ирсэн. Шуурхай 119 апп-аар АНУ, Швейд, БНСУ-аас 3 хүн холбогдож мэдээлэл, зөвлөгөө авсан" гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү