Эрхүү Тувад өвчлөл эрчимтэй нэмэгдэж байна


2020-06-05 13:14:10

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар цаг үеийн ээлжит мэдээллээ хийлээ.

Энэ үеэр ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл: Коронавирусын халдвар дэлхийн 216 улс орон, нутаг дэвсгэрт бүртгэгдэж, 6,6 сая хүн өвчилж, 392000 хүн нас баржээ. Одоогоор 3 сая гаруй хүн эмчлэгдэж эмнэлгээс гарчээ.

Сүүлийн 24 цаг 125 мянган хүнээр өвчилж, 5000 гаруй хүн нас баржээ. Энэ нь өмнөх өдрөөс нэмэгдсэн байгаа юм.

ОХУ-д 24 цагийн дотор 8831 мянган хүн халдвар авчээ. Мөн манай улстай хил залгаа бүсүүдэд 100-139 хүнээр нэмэгджээ. Сүүлийн 7 хоногт Эрхүү Тувад өвчлөл эрчимтэй нэмэгдэж байна.

Монгол Улсад одоогоор 1530 хүн ажиглалтад байна. 119 дугаарт 179 дуудлага ирж, коронавирусын урьдчилан сэргийлэлт, эмнэл зүйн талаар зөвлөгөө авчээ.

Аюул ойрхон байгаа тул амны хаалтаа тогтмол зүүх хэрэгтэй. Сүүлийн үед амны хаалт зүүх байдал алдагдаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү