Д.Нямхүү: Таван хүн эдгэрч ,5 хүнээс коронавирус илэрлээ


2020-06-05 13:15:33

ЭМЯ-наас Коронавирусний талаарх ээлжит мэдээллээ хийж байна. 

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: Зургаадугаар сарын 4-нд ХӨСҮТ-ийн вирус судлалын 2, Зоонозын үндэсний төвийн 1, Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораторид нийт 715 хүнд шинжилгээ хийхэд 710-т нь коронавирусийн халдвар илрээгүй.

Харин ОХУ-аас ирсэн дөрвөн оюутан, Алтанбулагийн боомтоор орж ирсэн хүнд тээврийн хэрэгслийн жолоочоос коронавирус илэрлээ. Жолооч зургаадугаар сарын 3-нд ирсэн бөгөөд сэжигтэй гэж үзээд Сэлэнгэд тусгаарласан байсан. Ингээд хариу нь эерэг гарсан учраас өнөөдөр ХӨСҮТ рүү татан авчирч эмчилгээнд оруулах ажил эхэллээ" гэлээ

Мөн сайн мэдээ байна. Өнөөдөр ХӨСҮТ-өөс таван хүн эдгэрч гарч байна.  Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 70 боллоо.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү