Б.Янжмаа: Гидроксихлорихин эмийг эмнэлзүйн туршилтаас хаслаа


2020-06-06 12:22:56

Дэлхий дахинд нөхцөл байдал ямар байгаа талаар Эрүүл мэндийн яамны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа мэдээлэл хийлээ.

Тэрбээр “ДЭМБ-ын ээлжит хэвлэлийн хурлын үеэр тус байгууллагын ерөнхий захирал амны хаалтын талаарх зөвлөмжөө шинэжилж байгаагаа мэдэгдлээ. Тодруулбал ковид-19 халдварын үед хүн амын дунд халдвар тархсан орон нутагт маск зүүх нь үр дүнтэй байгааг олон тооны ажиглалтын судалгааны дүнд олж харж байна гэж тэрбээр тэмдэглэсэн байна.

Мөн амны хаалт нь дангаараа ковид 19 халдвараас хамгаалах хэрэгсэл болж чадахгүй тул зайнаас  харилцах, гарын ариун цэврийг сахих зэрэг нийгмийн эрүүл мэндийн бусад зүйлийг хамт хэрэглэх нь чухал гэдгийг онцолжээ.

Их Британийн Ерөнхий сайд тус улсын эрүүл мэндийн бүх ажилчин тогтмол мэс заслын маск зүүх шаардлагатай болж байгаа талаар зарлажээ. Шинэ удирдамж ёсоор энэ сарын 15-ны өдрөөс эхлэн эмнэлгийн бүх ажилтнууд мэс заслын маск зүүх шаардлагатай болж байгаа бөгөөд үүнд зөвхөн өвчтөнтэй харилцаж байгаа эмнэлгийн ажилтнууд бус эрүүл мэндийн нийт ажилтнууд хамааралтай болохыг онцолжээ.

Тус улсын эрдэмтэд коюид 19 халдвараар өвчилсөн өвчитнүүдэд хумхаа өвчний эсрэг хэрэглэдэг гидроксихлорихин хэрэглэх нь ямар ч үр дүнгүй байгааг харуулж байгаа тул уг эмийг эмнэлзүйн томоохон туршилтаас хасч байгаа тухай мэдэгджээ.

Уг  эмнэл зүйн туршилтыг даргалж байгаа эрдэмтний тэмдэглэснээр ковид 19 халдварын оношоор  эмнэлэгт хэвтсэн өвчитнүүдэд гидроксихлорихин эмийг хэрэглэж үзэхэд ашиг тустай гэж үзэх ямар ч нотолгоо алга. Иймээс өвчитнүүдэд гидроксихлорихин эмийг туршиж үзэхээ зогсоож байна гэж мэдэгджээ" гэжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү