Д.Нарангэрэл: АНУ-д цэргүүдийн дунд өвчлөл 2 дахин нэмэгджээ


2020-07-02 12:07:25

 Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Мэдээллийн эхэнд ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл

"Өнгөрсөн 24 цагийн хугацаанд халдвар дэлхийн 216 улс, бүс нутагт бүртгэгдээд байна. Өнөөдрийн байдлаар дэлхийд нийт 10.7 сая хүн халдвар авч, 517.000 гаруй хүн нас баржээ. Сүүлийн 24 цагт 180.000 хүн шинээр халдвар авч, 4.000 гаруй хүн нас барсан байна. Энэ нь өвчлөл өмнөх өдрийнхөөс 21.000, нас баралт ижил түвшинд байн.

АНУ-д 43.000, Бразил улсад 46.000, Энэтхэгт 19.000 гаруйгаар өвчлөл нэмэгдлээ. АНУ-д сүүлийн сар  өвчлөл тогтвортой нэмэгдэж байгаагаас зарим мужийн эмнэлгийн ачаалал эрс нэмэгдэж, цэргүүдийн дунд өвчлөл 2 дахин нэмэгджээ.

Мөн Англи улсад бага насны хүүхдүүдийн дунд өвчлөл ихээхэн гарсан тул хатуу хөл хорионы дэглэмд шилжлээ. Энэ нь тус улсын хувьд анхны хөл хорионы дэглэмд шилжсэн үйл явдал болжээ.

ОХУ-д сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусийн 6.556 шинэ тохиолдол бүртгэгдэж, 216 хүн энджээ. Манай улстай хил залгаа Буриад, Тува, Читад өвчлөл өмнөх өдрөөс  33-179 тохиолдол нэмэгдсэн байна. Ялангуяа Тувад 179 тохиолдол нэмэгдэж, нийт 4605 болсон байна. Үүнтэй холбоотой эмнэлгийн орны ачаалал хомсдсон больсон байна. Буриадад 33 хүн шинээр өвчилж, нийт 2957 болсон байна. Читад өвчлөл 66 хүнээр нэмэгдэж, нийт өвчлөл 3131 болжээ.

Манай улсын хувьд 34 хүн шинээр ажиглалтад орж, 163 хүн ажиглалтаас гарч, гэрийн тусгаарлалтад шилжлээ. Одоогоор 24331 хүн байна. Ажиглах байранд

  • 1-5 насны 77 хүүхэд
  • Жирэмсэн эмэгтэй 29
  • Архаг хууч өвчтэй 229 хүн байна. 

Орон нутгийн 16 чиглэлийн галт тэргэнд 6.000 гаруй хүнд танадалт судалгаа хийлээ. Сэжигтэй тохиолдол илрээгүй байна.

24 цагийн 119 дугаарын утсанд 163 дуудлага ирсэн. Шуурхай 119 апп-аар Турк, Швейд, Солонгос улсаас 3 хүн холбогдож мэдээлэл, зөвлөгөө авсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү