Б.Янжмаа: Нас баралтын 80 гаруй хувь нь Егивт, Иран, Ирак, Пакистан, Саудын Араб зэрэг 5 улсад бүртгэгджээ


2020-07-02 12:13:09

Дэлхий дахинд нөхцөл байдал ямар байгаа талаар Эрүүл мэндийн яамны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Ойрх Дорнодын улсуудад хязгаарлалтын арга хэмжээнүүдийг сулруулсаны дараагаар халдварын тохиолдол дахин нэмэгдэж байгаа. Үүндтэй холбогдуулж ДЭМБ дээрх улс орнуудыг эгзэгтэй мөч дээр ирээд байна гэж хэвлэлийн хурлын үеэр анхаарууллаа.

ДЭМБ-ын Газар дундын тэнгисийн зүүн эргийн бүсэд харьяалагдах 22 улсад ковид 19 халдварын 1 сая гаруй тохиолдол бүртгэгджээ. Нийт бүртгэгдсэн нас баралтын 80 гаруй хувь нь Егивт, Иран, Ирак, Пакистан, Саудын Араб зэрэг 5 улсад бүртгэгдсэн байна. Дээрх улс орнууд эрүүл мэндийн тогтолцоогоо бэхжүүлж, бэлэн байдлыг хангах тал дээр илүү их анхаарч ажиллах шаардлагатайг анхааруулжээ.

АНУ-д өчигдөр 43.600 гаруй халдварын тохиолдол, 560 нас баралт шинээр бүртгэгдсэн байна. Нийт халдвар авсан хүний тоо 2.6 сая гаруй болсноос 127.200 гаруй хүн энджээ.  

Бразилд өчигдөр 46.700 гаруй халдварын тохиолдол, 1038 нас баралт шинээр бүртгэгдсэн байна.Тус улсын батлагдсан халдвар өссөн дүнгээр 1.4 сая гаруй болж, 60.600 гаруй хүн энджээ.

ОХУ-д нийт тохиолдол 654.600 гаруй болсноос 9.5838 нас баралт бүртгэгджээ.

Австрали улсад өчигдөр 67 шинэ тохиолдол бүртгэгдсэн бол БНСУ-д 54 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Солонгос улсад бүртгэгдсэн шинэ тохиолдлуудын 44 нь дотоодын халдвар бөгөөд 18 нь Сөүл орчмын бүс нутагт бүртгэгджээ.

Хятад улсад 3 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Үүний 2 нь гаднаас зөөвөрлөгдсөн бол 1 нь Бээжинд бүртгэгджээ. 2020.06.11-ний өлдрөөс хойш Бээжин хотод 229 тохиолдол бүртгэгдээд байна" гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү