Д.Нямхүү: Алтанбулагийн боомтоор орж ирсэн 5 хүнээс коронавирус илэрлээ


2020-07-07 19:02:16

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хуралд оролцож, COVID-19 халдварыг илрүүлэх шинжилгээний хариунуудыг танилцууллаа.

Тэрбээр, “ХӨСҮТ-ийн нийт гурван лабораторит  757 хүний сорьцод шинжилгээ хийхэд таван хүнээс коронавирус илэрлээ. Тэд Алтанбулагийн боомтоор хил нэвтэрсэн 20-34 насны таван иргэн юм. ХӨСҮТ-өөс өнөөдөр зургаан хүн эдгэж гарч, дараагийн ажиглалт руу шилжиж байна.

Алтанбулагийн боомтоор өчигдөр 85 ирсэн, энэ хүмүүсээс сорьц цуглуулах ажил явагдаж байна. 

Хөрш орнууд маань халдварыг алдаж, эрүүл мэндийн салбар нь самгардаж байна. Энэ бол бидэнд дохио сануулга өгч байна. Тиймээс иргэд зуны дэлгэр цагт хөдөө гарч, нэг дор олноороо бөөгнөрөлгүй, шимтэй ургамлаар хооллож, дархлаагаа сэргээхийг уриалж байна. Тэврэлдэж золголдохгүй, хөөрөг дамжуулахгүй амрахыг зөвлөж байна.

Ирэх намар томуугийн дэгдэлттэй коронавирусийн халдвар хавсрах эрсдэлтэй гэж анхааруулж байна.  

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү