Д.Нямхүү: Гурван хүнд коронавирус илэрлээ


2020-07-12 12:35:25

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “2020.07.11-ны байдлаар ХӨСҮТ-ийн вирус судлалын 2 лабортори, Дархан-уул аймгийн нэг лаборторид нийт 377 хүний сорьцод шинжилгээ хийхэд 374 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Харин 3 хүнд коронавирус илэрлээ. Энэ нь  долоодугаар сарын 5-нд Алтанбулаг боомтоор орж ирсэн, Дархан-Уул аймагт тусгаарлагдсан гурван хүнд коронавирус илэрсэн.

 Вирус долоо хоногийн дараа хоёр дахь давтан шинжилгээгээр илэрлээ. 22 настай эмэгтэй, 21 эрэгтэй, 22 настай эрэгтэй байна. Эдгээр хүмүүсийг ХӨСҮТ-д авчирч тусгаарлан эмчилнэ.

Өнөөдөр сайн мэдээтэй. Хоёр хүн эдгэрч, ХӨСҮТ-өөс дараагийн шатны ажиглалт руу шилжлээ. Эдгэрсэн иргэд ОХУ-аас ирсэн 19, 21 настай оюутнууд юм.

Батлагдсан тохиолдол 230 байна. Үүнээс 202 хүнийг эмчилсэн. ХӨСҮТ-д эмчилгээнд байгаа 28 хүний биеийн байдлыг үнэлбэл, 25 нь хөнгөн, 3 нь хөнгөн байгаа* гэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү