Эм эмнэлгийн хэрэгсэл болон эм ханган нийлүүлэх байгууллагад шалгалт хийжээ
2020-08-05 10:12:21
Твиттерт түгээх

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын 2020 оны 03 дугаар сарын 13-ний өдрийн 02-01/109 дугаартай “Эм хангамжийн байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн хүрээнд төлөвлөгөөт хяналт шалгалтыг 3 Эм эмнэлгийн хэрэгсэл болон эм ханган нийлүүлэх байгууллагад хяналт шалгалт хийжээ.
Шалгалтаар агуулахад хадгалж буй бүтээгдэхүүнд тохирсон хадгалалтын бүс тогтоож зориулалтын хаяг ялган таних шошго ашиглаагүй, ханган нийлүүлж буй эмийн гаж нөлөө, чанар, аюулгүй байдалтай холбоотой асуудлыг шийдвэрлэх эрсдэлийн сан, стандарт үйл ажиллагааны удирдамж боловсруулаагүй, эмийн гаж нөлөө чанар аюулгүй байдлыг хариуцсан мэргэжилтнийг томилоогүй, эмийн чанар аюулгүй байдлын мэдээллийг бүртгэн мэдээлэх үйл ажиллагааг зохион байгуулаагүй зэрэг нийтлэг алдаа дутагдал илэрсэн байна.
Илэрсэн алдаа дутагдлуудыг арилгуулахаар улсын ахлах байцаагчийн албан шаардлагаар хугацаатай үүрэг даалгавар өгсөн аж.
Сэтгэгдэл бичих: