А.Амбасэлмаа: 16 хүн эдгэрч эмнэлгээс гарлаа


2020-08-06 12:28:56

Хэдэн хүнд шинжилгээ хийж, хариу нь хэрхэн  гарсан талаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлэл хийлээ. 

Тэрбээр "2020.08.05-нд ХӨСҮТ болон, Дархан-Уул аймгийн салбар лаборатори болон ЗӨСҮТ-ийн лабораторид нийт 441 хүний шинжилгээг хийлээ. Бүгд СӨРӨГ буюу коронавирусийн халдваргүй гарсан. Тодруулбал,

  • Сиэтл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 251 зорчигч
  • Тусгаарлах байранд тусгаарлагдаж байгаа  53 хүний давтан шинжилгээ
  • Сувилалд байгаа 9 хүний давтан шинжилгээ
  • ХӨСҮТ болон тусгаарлах байранд ажиллаж буй эмч, ажилтан 13 хүний шинжилгээнд коронавирусийн халдвар илрээгүй.
  • Алтанбулаг боомтоор орж ирсэн ачаа тээврийн 27 жолооч
  • Замын-Үүдэд тусгаарлагдсан 86 хүний шинжилгээ
  • Сэлэнгэ, Дорноговь аймагт тусгаарлагдсан тус бүр нэг хүний шинжилгээнд коронавирусийн халдвар илрээгүй" гэлээ. 

Мөн өнөөдөр Шинэ Дели-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн зорчигчдоос дөрвөн хүнийг сэжигтэй тохиолдлоор ХӨСҮТ-д тусгаарлажээ.

ХӨСҮТ-д эмчлүүлж байсан 16 хүн эдгэрч, өнөөдөр дараагийн шатны ажиглалтад шилжсэн. Тэдний 14 нь энхийг сахиулагч бол хоёр нь долдугаар сарын 6-н болон 15-нд эх орондоо ирсэн иргэд байна. 

Монгол Улсад коронавирусийн гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн 293 тохиолдол батлагдсанаас 260 нь эдгэрлээ. Эмчлүүлж буй 33 хүний 30-ынх нь биеийн байдал хөнгөн, гурав нь хүндэвтэр байгаа" гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү