Д.Нямхүү: ТИР машины жолоочоос коронавирус илэрлээ


2020-09-11 12:14:06

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдээлэл хийлээ.

Тэрбээр 2020.09.10-нд ХӨСҮТ, ЗӨСҮТ болон Дархан-Уул аймгийн салбар лабораторид нийт 1815 хүний шинжилгээг хийлээ. Үүнээс 1 хүнээс коронавирус илэрлээ. Энэ нь ОХУ-ын ТИР машины жолооч 53 настай иргэн. Дархан-Уул аймгийн салбар лабораторийн шинжилгээгээр коронавирус илрүүлж, ХӨСҮТ-ийн лабораторид шинжилгээг дахин баталгаажуулсан.

Бусад шинжилгээний тухайд:

 - 2020.08.21-нд  Истанбул-Улаанбаатарын тусгай үүргийн нислэгээр ирсэн 261 хүний давтан

- 2020.09.08-нд Хонгконш-Улаанбаатарын тусгай үүргийн нислэгээр ирсэн 262 хүний давтан

- 2020.08.22-нд Сөүл-Улаанбаатарын тусгай нислэгээр ирсэн 280 хүний давтан

- 2020.08.22-нд  Франфурт-Улаанбаатарын нислэгээр ирсэн 275 хүний давтан

- 2020.08.27-нд Франкфурт-Улаанбаатарын нислэгээр ирсэн 254 хүний давтан

- 2020.08.22-нд Замын-Үүд боомтоор орж ирсэн 66 хүний давтан

- Сувилалд тусгаарлагдаж байгаа 14 хүний давтан

-Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдаж байгаа 25 хүн

- Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 63 жолооч

- Дорноговь аймгийн Замын-Үүд суманд тусгаарлагдаж байгаа 98 хүн

- Төв аймагт тусгаарлагдаж байгаа 26 хүн

- Өмнөгов аймагт тусгаарлагдаж байгаа 31 хүн

- Дундговь аймагт тусгаарагдаж байгаа 10 хүний

- Танадалтын зорилгоор цуглуулсан 10 сорьц

- Тусгаарлах байранд байгаа 130 хүний давтан

- ХӨСҮТ-д тусгаарлагдаж байгаа 8 хүний давтан шинжилгээг хийлээ.

Монгол Улсад гаднаас зөөвөрлөгдөн батлагдсан нийт 311 тохиолдол. Үүнээс 298 хүн буюу 96 хувь нь эмчлэгдээд байна. Эмчлэгдсэн хүмүүсээс сувилалд 9, гэрийн 26 ажиглалт хүн байна.ХӨСҮТ-д өнөөдрийн байдлаар 13 хүн уг өвчний улмаас эмчлэгдэж буй. Тэдгээр хүмүүсийн 6 хүний биеийн байдал хөнгөн, 7 хүний биеийн байдал хүндэвтэр байна" " гэлээ.   

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү