Томуугийн вакцин энэ сард ирнэ


2020-09-18 12:19:13

9 сарын сүүлчээр ирж байгаа вакциныг ковид-19 халдвараас сэргийлэх вакцин гэж эндүүрч, ташаа мэдээлэл тархаж байгаа талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү онцоллоо. Тэрбээр "Коронавирусийн эсрэг вакциныг дэлхийд тэргүүлэх улсууд хийж байна. Хэзээ батламжаа авч, хэзээ худалдаанд гарна уу тэр үед хоцрохгүйгээр оролцохоор төлөвлөсөн байгаа” гэлээ.

Томуугийн улирал эхлэх гэж байна. Иймээс энэ сард багтаж томуугийн вакциныг оруулж ирж байгаа аж. Засгийн газраар батлагдсан 120 тун вакцин АНУ-ын Халдварт өвчин судлалын үндэсний төвийн тусламжаар ирж байгаа гэнэ. АНУ-аас 89.459 тун вакцин ирах юм байна. 

ДЭМБ-ын дэмжлэгээр 300.000 тун вакцин ирэх гэнэ. Иймээс вакциныг ирмэгц зорилтот бүлэгт цаг алдалгүй хийх ажлыг зохион байгуулах гэнэ. Зорилтот бүлэг гэдэгт эмч, эмнэлгийн байгууллагын ажилчид, хил, гаалийнхан хамаарах аж. Мөн 0-5 хүртэл насны хүүхдүүд, жирэмсэн эмэгтэй, 65-аас дээш насны ахмадуудад вакциныг нэн тэргүүн хийхээр төлөвлөжээ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү