Дахин 1 хүнд коронавирусийн халдвар илэрлээ


2020-09-22 14:05:00

Өнөөдөр ХӨСҮТ-ийн Вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораторит нийт 453 сорьцод шинжилгээ хийсэн. 1 хүнд коронавирус илэрлээ.

Ингэснээр Монгол Улсын хэмжээнд зөөвөрлөгдөн орж ирсэн коронавирусийн халдварын тохиолдол 313-д хүрлээ. Үүнээс 302 хүн эдгэрсэн бол эмчлэгдэж байгаа 11 хүн байна. Эмчлэгдэж буй хүмүүсийн 4 нь биеийн байдал хүнд, 7 нь хөнгөн.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд дэлхийн хэмжээнд 272 мянган хүн шинээр халдвар авч, 4,000 гаруй хүн эндcэн байна. Өнгөрсөн өдрөөс өвчлөл 40 мянга, нас баралт 1,000-аар буурсан байна. Харин 248 мянга гаруй хүн эдгэрчээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү