Амралтын өдөр 30 хүүхэд мэндэлжээ


2020-09-28 09:03:01

Амралтын өдөр эмнэлэгт үзүүлэх цаг захиалгын 1800-0119 дугаарт 100 хүн холбогдож, шаардлагатай үйлчилгээгээ авчээ. Мөн өдрүүдэд яаралтай 43, төлөвлөгөөт 5 мэс заслыг амжилттай хийж гүйцэтгэсэн байна.

Харин түргэн тусламжийн 103 утсанд 2266 дуудлага холбогдож эмнэлгийн тусламж, үйлчилгээ, зөвлөгөө мэдээлэл авсан байна.

ЭХЭМҮТ-д есдүгээр сарын 26-ны өдөр нийт 30 хүүхэд шинээр мэндэлжээ. Лавлагаа шатлалын эмнэлгүүдэд нийт 3019 өвчтөн хэвтэн эмчлүүлж байна. 

ГССҮТ-д 436 иргэн тусламж, үйлчилгээ авч үйлчлүүлсэн бол эмнэлгүүдийн яаралтай түргэн тусламжийн тасгаар нийт 1033 хүн үйлчлүүлжээ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү