Н.Сувдмаа: ХӨСҮТ-ээс 2 хүн эдгэрч сувилал руу шилжлээ


2020-09-28 11:48:22

Монгол Улсад хийгдсэн коронавирусийн шинжилгээний талаар ХӨСҮТ-ийн Эрт сэрэмжлүүлэг, хариу арга хэмжээ авах нэгжийн дарга Н.Сувдмаа мэдээлэл хийлээ.

Тэрбээр “2020.09.25-27-ны өдөр ХӨСҮТ, ЗӨСҮТ болон Дархан-Уул аймгийн салбар лабораторид нийт 1626 хүнд шинжилгээ хийлээ. Бүгд сөрөг буюу коронавирус илрээгүй байна. Үүнд

  • 2020.09.25-нд Сидней-Улаанбаатарын онгоцоор ирсэн 213 хүн
  • 2020.09.24-нд Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 262 хүн
  • 2020.09.15-нд тусгай үүргийн нислэгээр ирсэн 76 хүний давтан
  • 2020.09.12-нд Токио-Улаанбаатарын онгоцоор ирсэн 263 хүн
  • 2020.0.9.08-нд Хонгконг-Улаанбаатарын онгоцоор ирсэн 261 хүний давтан
  • ХӨСҮТ-д тусгаарлагдсан 58 хүний давтан
  • Танадалтын зорилгоор цуглуулсан 13 сорьц
  • Сайн дурын 17 хүн
  • Дорноговь аймагт тусгаарлагдсан 19 хүн
  • Дундговь аймагт тусгаарлагдсан иргэн 37 хүн
  • Тусгаарлан ажиглах байранд байгаа иргэн 294
  • Үүрэг гүйцэтгэж байгаа
  • Алтанбулагийн боомтоор орж ирсэн 92 жолоочид шинжилгээ хийлгээ.

ХӨСҮТ-д эмчлэгдэж байсан 2 хүн өнөөдөр эдгэрч, дараагийн шатны сувилал руу шилжлээ. 84 настай эмэгтэй, 21 настай эрэгтэй байна. 

Монгол Улсад нийт батлагдсан тохиолдол 313 байна. Үүнээс 305 хүн эдгэрсэн. Үүнээс 10 нь сувиллын ажиглалтад, 4 нь гэрийн ажиглалтад байна. Харин 291 хүний ажиглалтад, танадалтын хугацаа дууссан байна. 

ХӨСҮТ-д 8 хүн эмчлэгдэж байна. 6 хүний биеийн байдал хөнгөн, 2 хүний биеийн байдал хүндэвтэр байна. ХӨСҮТ-д 45 хүн ажиглалт, танадалтад байна" гэлээ.  

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү