Ч.Одгэрэл: 6895 настанд гэрээр эмнэлгийн тусламж үзүүлнэ


2020-09-28 12:08:00

Ахмад настнуудыг коронавирусийн халдвараас хэрхэн сэргийлэх талаар ГҮТ-ийн Эмнэлгийн тусламж үйлчилгээний албаны дарга Ч.Одгэрэл зөвлөгөө өглөө.

Тэрбээр “Цар тахлын үед ДЭМБ-тай хамтран Улаанбаатар хотод амьдарч байгаа эрүүл мэндийн 4,5 бүлгийн настанд гэрээр тусламж үйлчилгээг үзүүлэх, хүмүүнлэгийн болон мэдлэгийн багцыг хүргэж өгөх ажлыг зохион байгуулж байна.

Монгол Улсын хэмжээнд нийт 250.000 гаруй настан амьдардгаас Улаанбаатарт хотод 52 хувь нь амьдарч байна. Үүнээс 20 хувь эрүүл мэндийн 4, 5 дугаар бүлэгт хамрагддаг. Төрөлжсөн мэргэжлийн тусламж үйлчилгээг тэр болгон авч чаддаггүй. Тиймээс гэрийн тусламж үйлчилгээнд хамрагдах юм.

Энэ хөтөлбөрийн хүрээнд настны хэрэгцээний судалгааг ДЭМБ-ын Номхон далайн бүсийн гаргасан судалгааны аргачлалын дагуу авсан. ГҮТ-ийн эмнэлгийн тусламж үйлчилгээний багт зайн оношлогооны мобайл технилогийг нэвтрүүлэн ашиглаж байна. Мөн орон нутагт болон алслагдсан сумдад ажиллаж байгаа өрхийн болон сумдын анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэгчдэд зориулсан зайн сургалтын өрөөг тохижуулсан.

Хөтөлбөрийн гол ажил болох нийслэл хотод амьдарч байгаа 6895 настанд Батсүмбэрийн амралтын газар 136 асруулагчдад төрөлжсөн мэргэжлийн тусламж үйлчилгээг байгаа газарт нь очиж үзүүлэхийн зэрэгцээ бусад багцыг хүргэж өгч, эрүүл мэндийн болон коронавирусээс сэргийлэх зөвлөгөө, зааварчилгааг өгч ажиллаж байна.

Корнавирусээс сэргийлэхийн тулд настангууд

  • Дархлаагаа дэмжих
  • Дасгал хөдөлгөөн хийх
  • Архаг хууч өвчнөө эмчлэх
  • Эмчилгээгээ тасралтгүй хийлгэх
  • Улирлын томуугаас сэргийлэх вакцинд хамрагдах хэрэгтэй” гэлээ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү