Д.Нямхүү: 159 хүний сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй


2020-09-30 11:18:20

Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийн цагаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү Монгол Улсад хийсэн коронавирус илрүүлэх шинжилгээний талаар танилцууллаа. 

Тэрбээр "2020.09.28-29-ний өдрүүдэд дөрвөн лабораторид нийтдээ 1159 хүний сорьцод шинжилгээ хийлээ. Бүгд сөрөг буюу коронавирус илрээгүй байна. Үүнд

  • 2020.09.28-нд Алмата-Улаанбаатарын онгоцоор ирсэн 95 хүний шинжилгээ,
  • 2020.09.29-нд Бээжин-Улаанбаатарын онгоцоор ирсэн 65 хүний шинжилгээ,
  • 2020.09.15-нд Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 266 хүний давтан шинжилгээ,
  • 2020.09.15-нд Франкфурт-Улаанбаатарын онгоцоор ирсэн 240 хүний давтан шинжилгээ,
  • ХӨСҮТ-д тусгаарлагдан хянагдаж байгаа 4 хүний давтан шинжилгээ,
  • Сайн дураар шинжилгээ өгсөн 76 хүн,
  • Тандалтын зорилгоор хийсэн 3 хүний сорьцод коронавирус илрээгүй.
  • Дархан-Уул аймагт тусгаарлагдсан 75, тусгаарлах байранд ажиллаж байгаа 4 эмч, ажилтны шинжилгээ,
  • Орхон аймагт тусгаарлагдсан 45 хүний давтан шинжилгээ,
  • Сүхбаатар аймагт тусгаарлагдсан 10 хүний давтан шинжилгээ,
  • Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 3 хүний шинжилгээ,
  • Төв аймагт тусгаарлагдсан 30 хүний шинжилгээ,
  • Дорноговь аймагт тусгаарлагдсан 41 хүний шинжилгээ,
  • Тусгаарлан ажиглах байранд байгаа 154 хүн
  • Үүрэг гүйцэтгэж байгаа 7 эмч, ажилтны шинжилгээ,
  • Алтанбулагаар орж ирсэн 42 жолоочийн шинжилгээнд коронавируст халдвар илрээгүй.

Монгол Улсад батлагдсан тохиолдол 313 байна. Үүнээс 97 хувь нь эдгэрсэн. Эдгэрсэн хүмүүсийн 8 нь сувилалын, 3 нь гэрийн ажиглалтад байгаа бол үлдсэн 294 хүний ажиглалт тандалт бүрэн дууссан.

Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 8 хүн эмчлэгдэж байна. Үүний 6-ынх нь биеийн байдал хөнгөн, 2 нь хүндэвтэр байна

Дэлхий дахинд өвчлөлийн тоо 33 сая боллоо. Эдгэрэлт 24.8 сая гаруй болсон бол эндэгдэл 1 сая даваад байн.Дэлхийн хойд бүсэд хүйтний улирал эхэлж байгаатай холбоотой улирлын томуу  давхцаж байгаатай холбоотой сэтгэл зовниж, бэлтгэл ажлаа хийж байна" гэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү