Сэтгэцийн болон зан үйлийн эмгэгийг эмчлэх эм 367.1 сая (16.7%) төгрөгөөр нэмэгджээ


2020-10-15 15:06:41
Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын мэдээллээр эрүүл мэндийн даатгалын сангийн шимтгэлийн орлого 2020 оны эхний 9 сарын байдлаар 278.9 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 26.9 (8.8%) тэрбум төгрөгөөр буурчээ. Харин эрүүл мэндийн даатгалын сангийн тусламж, үйлчилгээний зардал 286.3 тэрбум төгрөг болж, 52.0 (22.2%) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна.
Эрүүл мэндийн даатгалын сангийн шимтгэлийн орлого буурсан нь ажил олгогч, даатгуулагчийн төлсөн шимтгэл 2020 оны эхний 9 сард 203.6 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 27.0 (11.7%) тэрбум төгрөгөөр буурсанаас голлон шалтгаалжээ.
Улсын хэмжээнд 2020 оны эхний 9 сард эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлт үзүүлдэг хамгийн их борлуулалттай 5 эмийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад
  • Зүрх судасны эмийн борлуулалт 24.4 сая (0.2%) төгрөг
  • Халдварын эсрэг бэлдмэлийн эм 2.8 тэрбум (33.5%) төгрөг
  • Бусад төрлийн эмийн борлуулалт 512.8 сая (21.5%) төгрөгөөр буурчээ.

Харин

  • Ходоод гэдэсний замын өвчнийг эмчлэх эм 18.6 сая (0.7%)
  • Сэтгэцийн болон зан үйлийн эмгэгийг эмчлэх эм 367.1 сая (16.7%) төгрөгөөр
  • Даавар, дааврын үйлдэлт бусад бэлдмэл ба жирэмслэлтээс сэргийлэх бэлдмэл 28.2 (2.3%) сая төгрөгөөр тус тус нэмэгджээ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү