Дахин 2 хүнээс коронавирус илэрлээ


2020-10-20 11:22:34

Дэлхийд өнгөрсөн 24 цагийн хугацаанд 338.000 хүн шинээр халдвар авч, 4.000 гаруй хүн эндcэн байна. Харин 222.000 хүн эдгэрчээ.

Монгол Улсын хувьд өнөөдөр ХӨСҮТ, ЗӨСҮТ, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн вирус судлалын лабораторид 956 сорьцод шинжилгээ хийхэд 2 хүнээс коронавирус илэрчээ.Ийнхүү батлагдсан тохиолдол 326 боллоо. Үүнээс 312 хүн эдгэрчээ. 

ХӨСҮТ-д өнөөдөр 14 хүн эмчлэгдэж байна. Тэдний 9 хүний биеийн байдал хөнгөн байгаа бол 5 нь хүндэвтэр байна. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү