Д.Нямхүү: 3 хүнээс коронавирус илэрч, батлагдсан тохиолдол 327 боллоо


2020-10-21 11:12:20

Монгол Улсын хэмжээнд хийсэн коронавирус илрүүлэх шинжилгээний талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдээлэл хийлээ.

Тэрбээр “2020.10.19, 20-нд ХӨСҮТ, ЗӨСҮТ болон Сэлэнгэ, Дархан-Уул аймаг дахь салбар лабораториудад 1995 хүнд шинжилгээ хийхэд 4 тохиолдол илэрсэн.  Үүнээс 3 хүнд корлнавирус илэрлээ.

2020.10.19-нд Алтанбулагийн боомтоор  орж ирсэн ТИР ачааны машины 2 жолоочоос илэрлээ. Тэд 40 настай, 46 настай ОХУ-ын иргэн байна. Мөн Сиатл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 1 хүний гурав дахь давтан шинжилгээгээр халдвар илэрсэн.

Бусад шинжилгээг дэлгэрэнгүй танилцуулбал

  • 2020.10.20-нд Энэтхэг-Улаанбаатарын онгоцоор ирсэн 51 хүн
  • 2020.10.19-нд Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 260 хүн
  • 2020.10.18-нд Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 261 хүн
  • 2020.10.10-нд Токио-Улаанбаатарын онгоцоор ирсэн 256 хүн
  • 2020.10.08-нд Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 264 хүн
  • 2020.10.07-нд Өмнөд судан улсаас ирсэн 213 энхийг сахиулагч
  • 2020.10.01-нд Сиатл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 242 хүн
  • 2020.09.19-нд Замын-Үүд боомтоор орж ирсэн 30 хүн
  • Орхон аймагт тусгаарлагдсан 55 хүн
  • Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 12
  • Дундговь аймагт тусгаарлагдсан 64 хүн
  • Говьсүмбэр аймагт тусгаарлагдсан 36 хүн
  • ХӨСҮТ-д тусгаарлагдсан 17 хүн
  • Сайн дураар 132 хүн
  • Танадалтын зорилгоор 23 сорьц
  • Үүрэг гүйцэтгэсэн 35 ажилтан
  • Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 41 жолоочид шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. 

Сануулж хэлэхэд Алтанбулагийн боомтоор орж ирж байгаа ачаа тээврийн жолооч нараас халдвар илэрч байна. 

Монгол Улсад батлагдсан тохиолдол 327 байна. Үүнээс 312 хүн нь эдгэрсэн.

ХӨСҮТ-д 15 хүн эмчлүүлж байна. Тэдний  10 хүний биеийн байдал хөнгөн, 5 нь хүндэвтэр байна" гэлээ. 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү