Б.Амарсанаа: Монгол Улс дотооддоо халдвар алдаагүй ч тайвшрах болоогүй байна


2020-10-21 11:27:20

Амны хаалтаа зүүж, гараа тогтмол угаах аяны талаар Шадар сайдын зөвлөх Б.Амарсанаа танилцууллаа. 

Тэрбээр "УОК болон НҮБ-ын Хүүхдийн сан, ДЭМБ, олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагаас хамтран “Маскаа зүүе, гараа угаая” аяныг зохион байгуулж байна.

Энэ сарын 15-наас ирэх арванхоёрдугаар сарын 31-ний хооронд аян үргэлжилнэ.

Монгол Улс дотооддоо халдвар алдаагүй ч тайвшрах болоогүй байна. Амны хаалтаа зүүж, гараа тогтмол угаах нь олон эрсдлээс хамгаална. Тухайлбал, амьсгалын замын халдварт өвчин болон бусад халдвар өвчнөөс хамгаална.

Судалгаанаас үзэхэд 30 доош насны залуучууд амны хаалтны хэрэглээ маш бага байна. Залуусаа амны хаалтаа зүүж, гараа тогтмол угаацгаая гэж уриалж байна.

Амны хаалт зүүх нь мөн соёл болоод байгааг залуустаа хэлэх байна. Мөн хувийн хэвшлийнхэн аяныг дэмжиж, хамтарч ажиллахыг мөн уриалж байна” гэлээ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү