Дахин 1 хүнээс коронавирус илэрч, батлагдсан тохиолдол 328 болоо


2020-10-22 15:30:28

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү өчигдөр мэдээлэл хийх үеэрээ энэ сарын 19, 20-нд хийсэн шинжилгээгээр 3 хүнээс коронавирус илэрсэн талаар мэдээлсэн. Тодруулбал, 2020.10.19-нд Алтанбулагийн боомтоор  орж ирсэн ТИР ачааны машины 2 жолоочоос халдвар илэрлээ. Тэд 40 настай, 46 настай ОХУ-ын иргэн байв. Мөн Сиатл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 1 хүний гурав дахь давтан шинжилгээгээр халдвар илэрсэн.

Тэгвэл өнөөдөр дахин нэг хүнээс коронавирус илэрлээ. Ингэснээр Монгол Улсад гаднаас зөөвөрлөгдөн ирж батлагдсан тохиолдол 328 болоо. Үүнээс эдгэрсэн 312 хүн байгаа бол ХӨСҮТ-д 16 хүн эмчлэгдэж байна. Тэдний 10 хүний биеийн байдал хөнгөн байгаа бол 6 хүн нь хүндэвтэр байгаа аж.

Дэлхий дахинд өнгөрсөн 24 цагийн хугацаанд 350.000 хүн шинээр халдвар авч, 5.000 гаруй хүн эндcэн байна. Харин 268.000 хүн эдгэрчээ.

Мөн дэлхийн зарим оронд дахин хөл хорио тавьж байгаа тул иргэд амны хаалтаа зүүж, гараа тогтмол угааж байхыг Эрүүл мэндийн яамнаас анхааруулж байна. Цар тахлыг дотооддоо алдаагүй ч өдрөөс өдөрт эрсдэлтэй байдал бий болж байгаа тул тайвшрах болоогүй гэдгийг санууллаа. Иймээс аль болох олон хүнтэй газраар зорчихгүй байх, шаардлагагүй бол гэрээс гарахгүй байх, гарахдаа амны хаалтаа зүүж, гэр, албан байгууллагаа ариутгаж, халдваргүйжүүлэхийг удаа дараа анхааруулж байгаа юм.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү