Солонгос улсад томуугийн вакцины улмаас 20 хүн нас барсан мэдээллийг үгүйсгэлээ


2020-10-23 11:23:30

Дэлхий дахинд 41.1 сая хүн коронавирусийн халдвараар өвчилсөн байна. Үүнээс 31.1 сая гаруй хүн эдгэрсэн бол 1.1  сая хүн нас баржээ.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 423.000 хүн шинээр халдвар авчээ. 6400 хүн энджээ.

Солонгос улсад улирлын томуугийн вакцин хийлгэснээс болж 20 гаруй хүн нас барсан тухай мэдээлэл цацагдсан. Энэ мэдээллийг тус улсын Эрүүл мэндийн яамнаас энэ мэдээг үгүйсгэсэн байна.

Дээрх тохиолдлыг томуугийн вакцинтай холбож үзэхгүй байгаа бөгөөд нарийвчлан судалж, эргэн мэдээллэх болно гэсэн албан ёсны хариулт өгсөн талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү онцоллоо.

Монгол Улсад 509.500 тун вакцин оруулж ирж 440.000 гаруй нь хийгджээ. Өнгөрсөн хугацаанд вакцинжуулалтын хамрагдалт өндөр байгааг Д.Нямхүү тодотгов. Тэрбээр “Одоогоор ямар нэгэн урвал, хүндрэл өгсөн мэдээ байхгүй. Дархлаажуулалтын дараах урвал, хүндрэлийг дардаг систем ажиллаж байгаа.

Вакцин хийлгэсний дараа жаахан хүндүүрлэх, үл мэдэх халуурах шинж тэмдэг илрэх тохиолдол бий. Вакцин хийлгэсэн эхний хоёр хоногт усанд орж болохгүй. Эмчийн үзлэг маш чухал. Ойрхон өөр төрлийн вакцин хийлгээгүй, ямар нэгэн өвчнөөр өвчлөөгүй байх ёстойг вакцин хийлгэхдээ анхаарах хэрэгтэй” гэлээ.

20 дахь тохиолдол дээрээ халдвар илэрсэн. Сиатл-Улаанбаатарын онгоцоор ирсэн иргэний 3 дахь шинжилгээнээс коронавирус илэрсэн. 20 дахь хоногт сүүлчийн хяналтын шинжилгээ хийхэд халдвар илэрсэн.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү