Д.Нямхүү: Сүүлийн 3 хоногт 11 хүнээс коронавирус илэрлээ


2020-10-26 11:06:29

Монгол Улсын хэмжээнд хийсэн коронавирус илрүүлэх шинжилгээний талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдээлэл хийлээ.

Тэрбээр “2020.10.23-25-нд буюу сүүлийн 3 хоногт ХӨСҮТ болон Сэлэнгэ аймаг дахь салбар лабораториудад 1189 хүнд шинжилгээ хийдээ. Үүнээс 1178 хүнд коронавирус илрээгүй. Харин 11 хүнээс коронавирус илэрсэн.  

2020.10.24-нд Франкфурт-Улаанбаатарын онгоцоор ирсэн 1 хүнд илэрсэн. Энэ нь 14 настай эрэгтэй хүүхэд байна.

2020.10.23-24-нд Алтанбулагийн боомтоор орж ирсэн ТИР машины жолооч 2 хүнээс  илэрсэн. Энэ нь 46, 50 настай ОХУ-ын иргэд байна.

2020.10.22-нд Алтанбулагийн боомтоор орж ирсэн 8 хүнээс илэрсэн. 2-38 насны хүмүүс байна.

Сүүлийн 3 хоногт батлагдсан 11 тохиолдлын 3 нь ОХУ-ын иргэн, 8 нь манай улсын иргэд байна.

Монгол улсад батлагдсан тохиолдол 339 боллоо. Үүнээс 312 нь эдгэрсэн. ХӨСҮТ-д 27 хүн эмчлэгдэж байна. Үүнээс 20 хүний биеийн байдал хөнгөн, хүндэвтэр 7 хшүн байна" гэлээ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү