Э.Оюунсүрэн: Халдвар авсан 16 тохиолдолын 12 нь бизнес ангиллын зорчигчид байсан


2020-10-26 11:27:33

Коронавирусийн танадалт судалгааны талаар ЭМЯ-ны Шинжлэх ухаан, технилогийн зөвлөлийн нарийн бичгийн дарга Э.Оюунсүрэн мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Дэлхий дахинд коронавирустай холбоотой судалгаа, шинжилгээний ажил өнөөдрийн байдлаар 113.543 эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлэгдсэн байна.

3706 эмнэл зүйн туршил судалгаа явагдсанаас 426 нь дуусчээ.

Ковид-19-ын эсрэг ДЭМБ-д бүртгэлтэй 204 вакцин бүтээх судалгааны ажил явагдаж байна. Зарим судалгааны ажлаас тоймлон хүргэвэл

  • АНУ-ын Харвардын их сургуулийн судлаачид 50 муж дахь агаарын бохирдлын түвшин, ковид-19 халдварын нас баралтын түвшинд нөлөөлж байгаа эсэхийг судалжээ. Судалгааны үр дүнгээр агаар дахь РМ2.5 тоосонцорын хэмжээ нэг түвшинөөр нэмэгдэхэд ковид-19 халдварын нас баралт 8 хувиар өсч байгаа гэсэн тооцоолол гарчээ. Тус судалгааны багийн судлаачид агаарын бохирдол тоосонцорын хэмжээ их байх нь хүний уушги болон ерөнхий эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй учир ковид-19-ийн үед биеийн эсэргүүцлийг сулруулж, хүндрэх, нас барах магадлалыг ийнхүү өсгөж байна гэж үзжээ.
  • Нидерланд улсын эрдэмтэд иргэдийн дунд ковид-19-ийн үед тамхинаас гарах хандлагыг судалжээ. Судалгаанд нийт 340 идэвхтэй тамхи татагчид оролцжээ. Үүнээс 68 хувь нь ковид-19 цар тахлын улмаас өдөрт татдаг тамхины тоогоо өөрчлөөгүй гэж хариулсан бол 18 хувь нь бууруулсан, 14 хувь нь ихэссэн гэжээ. Судалгаанд оролцогчдын 1/3 нь ковид-19-ийн улмаас тамхинаас гарах оролдлого хийж эхэлсэн байна. Шалтгаан нь тамхи татдаг хүмүүс халдвар авсан үед илүү хүндрэх магадлалтай гэж судалгаанд оролцогчид хариулжээ. Судалгааны багийнхан тамхинаас гарах гэж буй хүмүүст зориулсан цахим сургалт, зөвлөгөөг нэмэгдүүлэх шаардлагатай гэж зөвлөмж хүргүүлжээ.
  • Вьетнам улсын судлаачид 16 тохиолдол илэрсэн 217 зорчигчтой 10 цагийн онгоцны нислэгт тархвар зүйн судалгаа хийжээ. Ковид-19-ийн халдвар авсан 16 тохиолдолын 12 нь бизнес ангиллын зорчигчид байсан бөгөөд тэдгээрийн 1 нь нислэгийн үеэр Ковид-19-ийн шинж тэмдэг илэрчээ. Тарвар зүйн судалгаагаар нийт халдвар авсан 15 хүн энэхүү урт нислэгийн үеэр 1 хүнээс халдвар авсан нь тогтоогджээ. Тус нислэгийн Ковид-19-ийн тархалтын түвшин 62 хувьтай байжээ. Судлаачид удаан хугацааны нислэгийн үеэр халдвар хамгааллын дэглэм сахих, зорчигч хоорондын зайг зохицуулах шаардлагатай гэж үзсэн байна.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү