Алтанбулагийн боомтоор Ковид-19 зөөвөрлөгдөн тархах эрсдэл өндөр байна


2020-10-27 10:28:26

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг болон бусад хилийн боомтоор Ковид-19 зөөвөрлөгдөн тархах эрсдэл өндөр байгаа тул Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Чимэдсүрэн, ЭМЯ, ХӨСҮТ, ЗӨСҮТ, 15 ачаа, тээврийн байгууллагын төлөөлөлтэй уулзалт хийлээ.

Уулзалтын үеэр Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газартай цахимаар холбогдож КОВИД-19-ийн халдвар, хариу арга хэмжээний төлөвлөлтийн талаар ярилцлаа. Хурлаар КОВИД-19 халдварын дэлхий дахины байдал, ОХУ-д бүртгэгдэж байгаа өвчлөлийн тархалт, эрсдэлээс хэрхэн сэргийлэх талаар санал солилцлоо.

Эргэн сануулахад, сүүлийн 3 хоногт 11 хүнээс коронавирус илэрсэн бөгөөд 2 нь Алтанбулагийн боомтоор орж ирсэн ТИР машины жолооч бол 8 нь тус боомтоор орж ирсэн 2-38 насны иргэд байв. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү