ОХУ-д халдварын тохиолдол нэмэгдэж байгааг Д.Нямхүү анхаарууллаа


2020-10-28 11:40:22

Дэлхий дахинд 43.3 сая хүн коронавирусийн халдвар авснаас 1.1 сая гаруй хүн эндээд байна.

  • АНУ-ын бүсэд 19 сая
  • Европын бүсэд 10 сая
  • Өмнөд Азийн бүсэд 8.9 сая
  • Африкийн бүсэд 1.2 сая
  • Номхон далайн баруун эргийн бүсэд 715.000 тохиолдол бүртгэгджээ.

Сүүлийн 24 цагт дэлхий дахинд 357.000 тохиолдол бүртгэгджээ. Үүнээс 4600 хүн нас баржээ.

ОХУ-д халдварын тохиолдол нэмэгдэж байгааг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү анхааруулж амны хаалтаа зүүж, ариутгал халдваргүйтгэлээ хийж хэвшихийг санууллаа. Мөн олноороо цуглаж, аль болох бөөгнөрөл үүсэгхгүй байх, онцын шаардлагагүй бол олон нийтийн газраар зорчихгүй байхыг анхааруулсан юм.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү