Эрүүл мэндийн 155 ажилтанд ёс зүйн сургалт орлоо


2020-10-29 11:28:05

ЭМЯ-аас “Эерэг хандлага-Эмчилгээний эхлэл” 3 сарын аян зохион байгуулж байгаатай холбогдуулан ЭМЯ-ны дэргэдэх эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хяналтын хорооны дарга, АШУҮИС-ийн ахлах багш, анагаах ухааны доктор, хуульч, өмгөөлөгч М.Цэрэнбат Орхон аймгийн эрүүл мэндийн салбар байгууллагуудын  эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн салбар баг, хорооны үйл ажиллагаатай танилцан арга зүйн зөвламж өгч ажиллажээ.


Тэрээр Орхон аймагт ажиллах хугацаандаа Аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргалтай уулзаж эмч, эмнэлгийн ажилчдын эерэг хандлага, эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлэгчдийн соёлыг хэрхэн нэмэгдүүлж ажиллах талаар санал солилцож, эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хороо болон эмнэлгийн мэргэжилтнүүдийн мэдлэг чадвар, соён гэгээрүүлэх үйл ажиллагааг орон нутгаас сайн дэмжиж ажилладагт нь талархал илэрхийллээ. Мөн М.Цэрэнбат дарга эрүүл мэндийн байгууллагуудын эмч, эмнэлгийн ажилтнуудад “АНАГААХ УХААНЫ ЭРХ ЗҮЙ, ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНИЙ ЁС ЗҮЙН ДҮРЭМ” сэдвээр сургалт зохион байгуулж нийт 155 эрүүл мэндийн ажилтнууд оролцлоо.    

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү