2-90 насны хүмүүс коронавирусийн халдвараар өвчилжээ


2020-11-25 11:19:07

Батлагдсан тохиолдлуудыг дүүргээр нь ачв үзвэл

  • Баянгол дүүрэгт 14
  • Сонгинохайрхан дүүрэгт 9
  • Баянзүрх дүүрэгт 17
  • Сүхбаатар дүүрэгт 11
  • Хан-Уул дүүрэгт 7
  • Багануур дүүрэгт 1
  • Чингэлтэй дүүргийн харьяалалтай 1 тохиолдол бүртгэгдээд байна.

Өвчлөлийн насны бүлгийг авч үзвэл 2-90 насны хүмүүс байна. Дундаж нас нь 32.8 байна.

  • 0-15 насны 29.2 хувь
  • 20-59 насны 60.2 хувь
  • 60 дээш насанд 10 хувь нь өвчилжээ.

Хүйсийн хувьд 57 хувь нь эмэгтэй, 43 хувь нь эрэгтэй байна.

Батлагдсан тохиолдлуудын 32.1 хувь нь шинж тэмдэг илэрсэн байна. Илэрч байгаа гол шинж тэмдэг нь хуурай ханиалгах, хоолой хүндүүрлэх, хамар битүүрэх, толгой өвдөх, амт үнэр мэдрэхээ болих, дотор муухайрах зэрэг шинж тэмлдэг илэрчээ.