Дархан-Уул аймагт 11 тохиолдол шинээр нэмэгдлээ


2020-11-27 10:43:50

Дархан-УУл аймгийн онцгой комиссоос мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд аймгийн Засаг дарга А.Азжаргал нөхцөл байдлын талаар танилцуулсан юм.

Тэрбээр "Нэг өрх, нэг иргэн шинжилгээний хүрээнд 3 хоногт нийт өрхийг шинжилгээнд хамруулжээ. Өмнөх батлагдсан 20 тохиолдлын төмөр замын ойрын хавьтлууд болох Салхи, Зангилааны өрхүүдийг шинжилгээнд хамруулахаар ажлын хэсэг гарлаа.

Шинжилгээ авч дууссан 19237 өрхөөс эхний шинжилгээний хариунууд гарч, 2 батлагдсан тохиолдол гарсан. Тэр 2 нь өмнөх батлагдсан 20 тохиолдолтой холбоотой байсан.

Батлагдсан 2 тохиолдлын ойрын хавьтал 26 иргэнийг тусгаарласан. Шөнө шинжилгээний хариу гарлаа. Ойрын 26 хавьтлаас гэр бүлийн гишүүд буюу нэгдүгээр хавьтал болох   7 хүнээс халдвар илэрлээ. 

Мөн өмнө нь тусгаарлагдсан байсан төмөр замын ажилчдын ар гэрийн 4 хүнээс халдвар илэрлээ.

Эдгээр иргэд бүгд тусгаарлалтад байсан" гэлээ.